2012.10.01
Гитлерийн байшингаас болж маргаан дэгдэв
Адольф Гитлерийн төрсөн нутаг Австрийн Браунау хотын захиргаа нацистын тэргүүний төрсөн байшинг хэрхэх талаар зөвшилцөж байна. Уг байшинг нурааж, олон давхар барилга барих санал гарч ирсэн ч орон нутгийнхан үүнийг эсэргүүцсэн аж. Орон нутгийн зөвлөлийн гишүүдийн үзсэнээр энэ байшинг хэвээр үлдээвэл Гитлерийн үзэл бодлыг дэмжигч неонацистуудын үүр уурхай болж болзошгүй гэнэ.Харин иргэд энэ газар музей барих юм уу, дурсгалын самбар босговол зүйтэй гэж үзжээ. Саяхныг хүртэл уг байшинд оюуны хомсдолтой хүмүүст зориулсан сувилал үйл ажилла-гаагаа явуулдаг байжээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.