
2021.03.18
С.Амарсайхан: Зорилтот бүлгийн 30 хувийг дархлаажуулсан
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.03.18\ нэгдсэн хуралдаанаар дархлаажуулалтын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Шадар сайд С.Амарсайхан дархлаажуулалтын талаар мэдээллийг танилцуулав.
Тэрбээр “Засгийн газраас дархлаажуулалтыг эрчимжүүлж гуравдугаар сарын 17-ны байдлаар нийт 155.746 иргэн буюу нийт зорилтот бүлгийн 30 хувийг вакцинд хамрууллаа. Үлдсэн 352 мянган хүнийг гурав, дөрөвдүгээр сард вакцинд хамруулахаар төлөвлөж байна” гэв.
УИХ-ын гишүүд мэдээлэлтэй холбогдуулан асуулт асууж байна.