2021.03.18

Ц.Мөнх-Оргил: Ё.Отгонбаяр элчин сайд ажлаа сайн хийж байгаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.03.18\ нэгдсэн хуралдаанаар элчин сайдыг эргүүлэн татах тухай асуудлыг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: 

Ё.Отгонбаяр элчин сайд ажлаа сайн хийж байгаа. Гурван асуудал яригдаж байна.Тивитер дээр хэн нэгнийг муулсан юм байхгүй байна. Гуравдагч хөршийн хууль батлаагүй гэж байна. Энэ хүн хууль батлахгүй, хууль өргөн барихгүй. Улс төрчийн хүүхдэд сургууль сурахад бичиг хийлгэж өгсөн гэж байна. Нэг хүүхэд ч гэсэн сайн сургуульд сурах нь чухал. Үүнээс гадна олон хүүхдийг чанартай сургуульд сургахаар ажиллаж байгаа юм байна лээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn