Пакистаны ерөнхий сайдыг 30 секунд хорив
2012.04.27

Пакистаны ерөнхий сайдыг 30 секунд хорив

Пакистаны Ерөнхий сайд Юсуф Раза
ТОВЧХОН
  • Энэ нь зөвхөн сануулга төдий шийтгэл байсан бөгөөд цаашид Ерөнхий сайд шүүхийн үйл ажиллагаанд дахин оролцвол илүү хүнд шийтгэл хүлээж байгаа гэж албаны хүмүүс анхааруулжээ.

Пакистаны Ерөнхий сайд Юсуф Раза Гиланийг шүүх танхимд 30 секунд хорих шийдвэрийг тус улсын дээд шүүхээс гаргажээ. Тэрээр Ерөнхийлөгч Асиф Али Зардарид холбогдох авлигын хэргийг сэргээлгэхээс татгалзаж, өмгөөлсөн учир ийн шийтгэл оногдуулсан байна. Энэ нь зөвхөн сануулга төдий шийтгэл байсан бөгөөд цаашид Ерөнхий сайд шүүхийн үйл ажиллагаанд дахин оролцвол илүү хүнд шийтгэл хүлээж байгаа гэж албаны хүмүүс анхааруулжээ. Мөн зарим нэг нь түүнийг огцрохыг шаардсан байна. Гилани нь Пакистаны хамгийн удаан хугацаагаар ажиллаж буй Ерөнхий сайд бөгөөд түүнийг огцруулах эсэхийг парламентын доод танхимаар 30 өдрийн дотор хэлэлцэж шийдэх ёстой аж.

 

Эх сурвалж
Үндэсний шуудан
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.