Тайванийн чалчаа Ерөнхийлөгч 15 мянган долларын торгууль төлжээ
2012.02.15

Тайванийн чалчаа Ерөнхийлөгч 15 мянган долларын торгууль төлжээ

Тайванийн Ерөнхийлөгч Ма Инцзю
ТОВЧХОН
  • Тодруулбал Мубарак 33 сая, Назиф долоон сая, Хабиб 50 гаруй саяыг төлөх гэнэ.
  • Энэ юу ч биш, Тайванийн Ерөнхийлөгч Ма Инцзю чалчаа зангаасаа болж, 15 мянган долларын торгуульд унажээ.

Дэлхийн төрийн тэргүүнүүд, баячууд хэрхэн торгууль төлдгийг сонирхоё. ОХУ-ын Ерөнхий сайд Вла­димир Путин сайн дураа­раа 1000 рублийн торгууль тө­лжээ. Түү­нийг дэмжигчид хоёрдугаар сарын цуглаанд 15000 хүн оролцоно гэж бай­сан ч 140 мянгуулаа цуг­лар­чээ. Иймээс Оросын хуу­­лийн дагуу зохион бай­гуу­лагч­дыг 1000 рублиэр тор­госон юм. Ха­рин Путин энэ торгуулийг ху­­виасаа төлсөн аж.

Египетийн шүүхээс Ерөн­хийлөгч асан Хосни Му­ба­рак болон Ерөнхий сайд асан Ахмед Назиф, Дотоод хэр­гийн сайд Хабиб аль Адли нарын хэдэн сайдыг интернэт тасалсан хэмээн буруутгаж, 90 сая доллараар торгожээ. Тодруулбал Мубарак 33 сая, Назиф долоон сая, Хабиб 50 гаруй саяыг төлөх гэнэ. Тэд өнгөрсөн онд эсэргүүцлийн ажиллагааны үеэр интернэт болон гар утасны сүлжээг тас­лах тушаал өгснөөр Еги­пе­тийн эдийн засагт хор хө­нөөл учруулсан аж.

Өмнөд Африкийн Бүгд най­рамдах улсын Ерөн­хий­лөгч Фернандо Луго форд ма­шинаа ө­өрөө барьж яваад Парагвай улсын замын хө­дөл­гөөний дүрмийг зөрчжээ. Па­рагвай улсын Замын цаг­даагийн дарга Эдуардо Петта “Ерөнхийлөгч Луго хорио­той газар машин гүй­цэж түрүүлсэн тул 104 дол­ла­раар торгосон. Түүнчлэн жо­лооны үнэмлэхийн ху­гацаа нь 2009 онд дууссан бай­сан юм” хэмээжээ. Тор­гууль тавьсны дараа Ерөнхийлөгч Луго юу ч хэлэлгүй арын суу­далдаа сууж, харин ма­шиныг нь Парагвайн тө­рийн тэргүүний бие хам­гаалагч жолооджээ.

Харин Сербийн цагдаа согтуу Ерөнхийлөгчөө 400 еврогоор торгожээ. Ерөнхийлөгч Бо­рис Тадич Белград хотын цэн­гэлдэх хүрээлэнд Румын, Сербийн хөлбөмбөгчдийн тэм­цээнийг Спортын сайд, Хөл­бөмбөгийн холбооны тэр­гүүний хамт үзжээ. Сербийн хөлбөмбөгчид ялж, Хөл­бөмбөгийн дэл­хийн авар­гын тэмцээнд орох болсонд тэд ухаангүй баярлаж, хундага тулгасан байна. Гэтэл Цагдаагийн газар шууд л Ерөнхийлөгч болон том дарга нарыг хууль зөрчсөн хэмээн хэрэг үүс­­гэв. Ерөнхийлөгч шүүх хурал дээр “Би хэргээ бү­­рэн хүлээж байна. Эрүүл мэн­дийн төлөө ч гэсэн архи уух хо­риотойг би мэдээгүй” хэ­мээн тайлбарлажээ. Уг нь Ерөнхийлөгч Үндсэн хуу­лийн дагуу халдашгүй эрхтэй. Гэвч 2000 еврогийн цалин­тай Ерөнхийлөгч голоо цохилгүй төлчихсөн аж.

Энэ юу ч биш, Тайванийн Ерөнхийлөгч Ма Инцзю чал­чаа зангаасаа болж, 15 мян­ган долларын торгуульд уна­жээ. Тэрбээр сонгуулиас 10 хоногийн өмнө телевизийн шууд эфирт сонгогчдын са­нал асуулгын талаар ярьж, хуу­лиа зөрчсөн байна. Ерөнхийлөгч тор­гуу­лиа хугацаанд нь төлсөн гэдэг.

Бразилийн Ерөнхийлөгч асан Луис Игнасиу Лула да Сильва мөн л сонгуулийн сур­талчилгаанаас болж тор­гуулсан удаатай. Тэрбээр 2010 онд өөрийн туслах Дил­ма Русеффийн /өнөөгийн Ерөн­хийлөгч/ төлөө саналаа өгө­­хийг уриалж, “Ард тү­мэн зөв сонголт хийж чад­на” хэмээн мэ­дэгд­жээ. Шүүх түүнийг тог­тоо­сон ху­га­цаанаас са­рын өмнө сур­тал­чи­лгаа эхэлж, хууль зөрчсөн хэмээн 2800 дол­ларын тор­гууль ногдуул­сан байна.

Баячуудын торгуулийн хэмжээ бүр ч их. Монополийн эсрэг хууль зөрчсөн Мекси­кийн тэр­бумтан Карлос Слим нэг тэрбум доллараар торгуулжээ. Түү­ний “America Movil”, “Radiomovil Dipsa” /Telce/ ком­паниуд роуминг, орох дуудлагын үнийг хэт өндөр тогтоож, мөн үйлчилгээний үнээ байнга нэмдэг гэнэ. 74 тэрбумтай, дэл­хийн тэргүүн баян Карлос Слимийн хөрөнгө ийнхүү тэрбумаар багасчээ.

Сав л хийвэл цааз сонс­годог Хятад улсын Бээ­жин­гийн тойргийн шүүхээс Хятадын хамгийн баян эр, цахилгаан хэрэгс­лийн дэл­гүүрийн эзэн Хуан Гуа­­нюйг 88 сая доллараар тор­гож, 14 жил шоронд хо­рих ял оноожээ. АНУ-ын тэрбумтан До­нальд Трамп эдлэн газартаа 24 м өндөр төрийн далбаа өл­гөсөн биш торгуульд унажээ. Флорида мужийн Палм-Бич хотын шүүх Трампын далбааг хуульд зөвшөөрснөөс бараг хоёр дахин өндөр учраас энэ тугийг өлгөсөн өдөр тутамд 1250 долларын тор­гууль ногдуулав. Харин Трамп “Ийм тугтай байхыг хориглох нь Үндсэн хуульд заасан миний өөрийгөө илэрхийлэх, үг хэлэх эрх чөлөөг хязгаарлаж байна” хэмээн хариу шүүхдэж, 25 сая доллар нэхэмжилжээ.

Нийтлэлч
М.Цогзолмаа
Эх сурвалж
Өглөөний сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.