2020.12.16
Н.Энхтайван: Монгол Улс гадаад зах зээлийг тэлэх, худалдааг хөнгөвчлөхөд бодлогоор анхаарч байна
Монгол Улсын гадаад худалдааны бодлогын талаарх мэдээллийг Гадаад харилцааны сайд Н.Энхтайван өглөө.
Тэрбээр “Монгол Улс 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангаж байна. Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр /АНДХХ/-т нэгдэн орох хэлэлцээг 2018 онд эцэслэж, тус хэлэлцээрт нэгдэн орох хуулийг Монгол Улсын Их Хурал 2019 оны арванхоёрдугаар сард хэлэлцэн дэмжсэн байдаг.
Уг хэлэлцээрт нэгдсэн орсноор нийт гурван тэрбум гаруй хэрэглэгчтэй Бангладеш, БНХАУ, Энэтхэг, Лаос, БНСУ, Шри Ланка хэмээх зургаан улсын зах зээлд нэвтрэх боломжтой.