1:1027
2011.10.22

1:1027

Өнгөрсөн долоо хоногт хэвлэлуудэд дуулиан тарьсан нэгэн мэдээлэл тархсан нь,минажүүлсэн хонгилд таван жилийн турш Палестины ХАМАС хөдөлгөөнийхний гарт хоригдож байсан Израилийн армийн багадарга, 25 настай Гилад Шалитыг Израилийн шоронгуудад хоригдож байгаа 1027 палестин хоригдлоор солихоор болсон байна. Тохиролцоог хийхэд египетчүүд зуучилжээ.


Шалитыг суллахын тулд хийсэн энэ алхмыг израильчууд шүүмжилж "энэ нь сул доройгоо бусдын өмнө харуулсан явдал" хэмээн дургүйцсээр байна.Шалитыг чөлөөлнө гэдэг бол гэр бүлийнхэнд нь баярт мэдээ гэдэг нь ойлгомжтой, харин энэ нь Израильд шүүмжлэл дургүйцлийг дэгдээлээ. Террорист халдлагад өртөн амь насаа алдсан израильчуудын ар гэрийнхэн дээрх мэдээг сонсоод бараг цочирдсон болов уу.

Тэд Ерөнхий сайд Нетаньяхугийн эл шийдвэрийг дуулмагцаа улсынхаа Шударга ёсны дээд шүүхэд хандсан боловч эцсийн шийдвэр засгийн газрын талд гарчээ. Хамгийн аймшигтай нь, солилцооны мянга гаруй хоригдлын дотор хүн амины хэрэг үйлдээд насаараа хоригдох ял сонссон 279 алуурчин байгаа явдал юм. Тухайлбал, 77 хүний аминд хүрсэн Абдалла Баргути, 35 хүний амийг хөнөөсен Абас ас-Сияд зэрэг "хүнд гаруудыг" нэрлэж болно.

Тэдний нэг болох Ихлам аль-Тамими гэгч эмэгтэй амиа золиослогч нэгнийг "Сбарро" гэдэг пицаны газар дагуулан орж 15 хүний амийг хөнөөхөд оролцож байсан гэмт этгээд. Түүнээс гадна, албан ёсны статистик мэдээнээс үзвэл, ял эдлэх хугадаанаас өмнө суллагдсан террористуудьш 60 хувь нь дахин халдлага үйлддэг нь тогтоогдсон, тэгэхээр суллагдсан мянган хүнээс 600 нь "үндсэн ажилдаа" буцаж орох нь ойлгомжтой. Энэ мэтээр Израилын Ynet сайтынхан "өршөөлд хамрагдаж буй террористууд" нийтдээ 600 израиль иргэний аминд хүрсэн болохыг тооцоолон гаргасан байна.

Ер нь бол изральчууд өөрсдийн барьдаг "Алуурчдыг хэзээ ч чөлөөлөхгүй” гэсэн андгай тангаргаа үүнээс өмнө хэдэнтээ зөрчиж байжээ.

shalit

Ихээхэн турсан Шалит их орондоо ирж байгаа нь

 

Тухайлбал, 1980 оны эхээр Жибрилийн тохиролцоо гэгчийн дагуу олзлогдсон 8 израиль цэргийг 5 мянган террористоор сольж байсан жишээтэй. Гэх мэтчилэн цааш дурдвал маш олон "эргэлзээтэй" солилцоо бий. Тэгэхээр Израилийн тагнуулын болон тусгай албадын олон жилийн нөр их хөдөлмөрийг үгүй хийсэн үйлдэл боллоо гэж үзэх нь аргагүй юм. Гэмт хэрэг үйлдсэн л бол түүнийхээ төлөө цээрлэл хүлээх ёстой гэсэн зарчим алдагдахад хүрчээ.   Тухайлбал, Ливаны Хезболла бүлэглэлийнхэнтэй хийсэн тохиролцоо ёсоор Израилийн армийн бэлтгэл хүчний 2 албан хаагчийн цогцсыг онц ноцтой хэрэгтэн, алуурчин Самир Кунтараар сольж авч байжээ.

Одоо суллагдах 1027 хоригдлын дотор маш аюултай хэд хэдэн терррорист бий. Израиль улс цаазаар авах ялыг халсан учраас алуурчдад хамгийн дээд тал нь бүх насаар нь хорих ял оноодог ажээ. Харин тус улсын түүхэнд цаазаар авах ялыг гүйцэтгэж байсан цорын ганц тохиолдол байдаг бөгөөд Адольф Зйхман гэгч нацистыг Израилийн "Моссад" тусгай албаныхан Аргентинаас авчирсны дараа түүнийг шүүх хурал болж, 1965 ондИерусалимд дүүжлэн хороосоп байна.Шалит хэрхэн олзлогдсоныг тодруулваас, 2006 оны 6 дугаар 25-ны өдрийн өглөөгүүр ХАМАС хөдөлгөөнд харьяалагддаг" Ардын эсэргүүцлийн хороо" гэгчийн зэвсэгт этгээдүүд газар доогуурх хонгилоор дамжин Газын зурвасаас Израилийн нутаг руу нэвтэрсэн байна. Тэд Изранлийн танкийг дэлбэлэн, хоёр танкчныг хөнвөж, шархадсан Гилад Шалитыг олзлон авч явжээ.

shalit02

ХАМАС-ын хоригдлуудыг хүлээн авч байгаа нь

 

Энэ явдал Газын зурвасаас Израилийн цэргүүд болон еврейн суурингуудыг гаргасны дараа бараг жилийн дараа болсон байна.Үүний хариуд, 2 хоногийн дараа Израилийн арми "Зуны бороо" гэдэг нэртэй ажиллагааг Газад явуулав. Мөн 7 дугаар сарын 12-нд Регев, Гольдвассер нарын бэлтгэл дайчдыг Хезболлах бүлэглэлийнхэн олзлон авсны дараа Ливаны Хоёрдугаар дайн эхэлсэн учраас Өмнөдөд хийж байсан байлдааны ажиллагааны эрч саарахад хүрчээ. Газын зурвас болон Ливанд байлдааны ажиллагаа явуулсан боловч зорилгодоо хүрч чадсангүй. Шалитыг чөлөөлөхийн тулд 2008 оны 12 дугаар сараас 2009 оны 1 дүгээр cap хүртэлх хугацаанд "Цутгамач хар тугалга" гэдэг сүржин нэртэй өргөн хэмжээний тусгай ажиллагаа явуулсан боловч мөн л бүтэлгүйтэв.

Ер нь бол Израиль улсад мөрдөгдөж буй хууль нь маш ойлгомжгүй, тун "марзан" байдаг гэнэ. Арминнхан Шалитыг хорьж ажиллагааг хоёронтоо явуулж хэдэн зуун палестин болоод арабчуудын амийг хөнөөснөөс өөр үр дүнд хүрсэнгүй. Хүмүүнлэг ёс гэдэг ийм л үнэ цэнэтэй ажгуу. Бага даргын байгаа газрыг олж илрүүлэн суллаж чадахгүй байна гэдэг шалтгаанаар самбаа зоригоороо гайхагддаг, нууц ажиллагааг гялалзтал гүйцэтгэдгээрээ алдартай Израилийн арми, тусгай албадыг элдэв шүүмжлэлээр бөмбөгдөх боллоо. Израильчууд Шалитыг хаана байгааг мэдэж байсан ч түүнийг чөлөөлж авах магадлал онолын хувьд тэгтэй тэнцүү байв. Иймээс зөвхөн солилцоо хийх ганц арга зам үлджээ...

Яг үнэндээ бол Шачитыг чөлөөлөх ажиллагааны явцад Израилийн арми 600 гаруй араб хүний амийг хөнөөсөн билээ. Үнэхээр ингэж солилцоо хийх боломжтой байсан юм бол тэр даруйд нь сольчихож болоогүй юм уу гэсэн асуулт мэдээж гарна.Үүссэн нөхцөл байдал ийм хэлцэл тохиролцоо хийхийг шаардаж байсан ажээ.

Палестинчууд интифад бослого дэгдээхэд бэлэн болчихсон, Израильд дарамт шахалт үзүүлж байлаа. ХАМАС хөдөлгөөнийхөн Израильд зэвсэгт эсэргүүцэл үзүүлнэ гэдгээ сүүлийн үед ил шууд мэдэгдэж байв. Тэр ч байтугай Палестины аядуу бүлэглэл болох ФАТХ хөдөлгөөнийхөн хэлэлцээний явцад урам хугарч НҮБ-аар дамжуулан израйльчуудад шахалт үзүүлэх замыг сонголоо. Махмуд Аббас Палестины тусгаар улсыг зөвшөөрүүлэхийн тулд НҮБ-д хандсан нь ХАМАС-ийнхнийг сандралд оруулсан нь мэдээж, иймээс ХАМАС-ыихан улс төрийн эсрэг алхам хийх нь ойлгомжтой.

Яг үнэндээ бол, Пачестины өөртөө засах захиргаа гэсэн нэрээр хуваагаад авчих юм юу ч байхгүй, палестины 2 хөдөлгөөнийг хооронд нь эвлэрүүлэх хүртэл өдий байлгүй. Тэгэхээр тохиролцоо хийхэд хүргэсэн хамгийн гол хүчин зүйл нь Изралийн дотоод дахь улс төрийн байдал болж таарлаа. Харгис хатуу, хахир харамч еврейчүүд нэг хүнийг 1000- гаар солилцох тохиролцоонд яагаад хүрэх болов? Үүнд улс төрийн учир шалтгаан бий юу? Арабын ертөнцөд өрнөж буй үйл явдал нь Израилийг ч тэр, Хамасыг ч тэр нэлээд дуулгавартай, уян хатан байр суурь баримтлахад хүргэсэн бололтой гэж шинжээчид дүгнэж байна. Хамасчууд "хамгийн аюултай террорист халдлагыг зохион байгуулагчдыг сулла" гэсэн Израилийн хувьд хүлээн авах боломжгүй шаардлагуудаа зөөлрүүлэхэд хүрэв. Учир нь ХАМАС-ын тэргүүн Хачед Машаль "байрлалаа солихоор" шийджээ. Дотоодын байдал нь эвгүйтсэн Сириэс явж Египет, Иордан, Катарын аль нэгэнд суурьших цаг нь нэгэнт ирсэн бололтой, ингэснээр эрх зүйн хувьд бусад улсуудын дэмжлэгийг авах боломжтой болох юм. Бусад улсуууд гэдэг нь юуны өмнө Арабын орнууд болон Турк улсыг хэлж байгаа учраас Машалийн хувьд солилцоо, тохиролцоогоо яаравчлах хэрэгтэй болсон байж магадгүй.Израилийн хувьд ч мөн яаравчлах хэрэгтэй болжээ.

Учир нь Египетийн цэргийнхний тор барих хугацаа хомс байгаа учир тэднийг зуучлагч болгох нь "Ах дүү мусульманчууд" мэтийн нөлөө нь газар авч буй хүчнийхнийг зуучлагчаар сонгохоос хавьгүй дээр юм.ХАМАС хөдөлгөөнийхөн бүр анхнаасаа л Шалитыг мянган хүнээр солих тавьсаар байсан ч улстөрчдийы хэн нь ч үүний хариуцлагыг хүлээх эр зориг гаргахгүй байлаа.Харин Израилийн арми жинхэнэ ёсоор ард түмний арми учраас ёс суртахууны цорын ганц зарчмыг барьдаг гэнэ. Алагдсан, шархадсан, олзлогдсон хэнийг боловч нарийн нутагт орхихгүй гэсэн бичигдээгүй хууль үйлчилдэг ажээ.Тэгэхээр мэдээж, Шалитыг суллах болзлыг юун түрүүнд зөвшөөрсөн хүмүүс бол армийнхан юм. Тухайлбал, Батлан хамгаалахын сайд, Жанжин штабын дарга болон Ерөнхий сайдын цэргийн зөвлөх нарыг нэрлэж болно.Харин эсэргүүцэж байсан ньмэдээж Аюулгүй байдлын Ерөнхийалба болон "Моссад" тагнуулыналбаны дарга нар байжээ.

Ерөнхийсайд асан Ольмерт, одоогийн ерөнхий сайд Нетаньяху нар ч мөн ийм алхам хийж зүрхэлээгүй байлаа. Гэхдээ эцсийн эцэст бүх болдогоороо боллоо. Машаль буулт хийж, Нетаньчху шийдвэртэй алхам хийснээр Шалит гэртээ харив

Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.