2020.11.24
Сайншанд, Замын-Үүд сумын хүнсний хангамж нэн шаардлагатай 120 өрхөд тусламж үзүүллээ
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан цар тахлын энэ хүнд үед Дорноговь аймгийн ард иргэддээ дэмжлэгээ үргэлжлүүлэн хүргэж байна. “0” зогсолттой холбогдуулан хүнсний нөөцгүй, хүнсний тэжээлийн хомсдолд орж болзошгүй, нэн шаардлагатай Сайншанд сумын 70, Замын-Үүд сумын 50 өрхөд хүнсний хангамж хүргүүллээ.
Ингэхдээ үйлдвэрийн аргаар боловсруулсан чанарын шаардлага хангахуйц 7 кг мах, 5 кг гурил болох хүнсний багцыг УИХ-ын гишүүн Б.дэлгэрсайхан Т.Энхтүвшин нар Сайншанд, Замын-Үүд сумдын нийт 120 өрхөд түгээх ажлыг зохион байгууллаа.