2020.11.19

Т.Аубакир: Орон нутгийн оюутнуудыг халдваргүй бүсээс халдваргүй бүсэд шилжүүлж болох уу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.11.19\ нэгдсэн хуралдаанаар "Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлын явц, үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар" мэдээллийг сонсож байна.

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж байна. 
УИХ-ын гишүүн Т.Аубакир асуулт асуулаа:

Хөдөө орон нутагт халдвар илрээгүй байгаа аймгууд байна. Жишээ нь Говь-Алтай, Ховдын оюутнуудыг хичээллэхгүй энэ үед халдваргүй бүсээс халдваргүй бүсэд шилжүүлж болох уу? Цар тахлын аюул хүндрэхээс нь өмнө үүнийг шийдчих боломж байна уу?

Үрийн будаа, сонгино, сармисны тал дээр шууд хөрөнгө мөнгийг нь тавьж өгсөн үү? Байхгүй бол шууд тавьж өгч болох уу?  2021 оны хаврын тариалалтын хөрөнгө мөнгө тусгагдсан уу?

Түүний асуултанд Шадар сайд Я.Содбаатар хариуллаа.

Бид аймгийн удирдлагуудтай халдваргүй иргэдийг шилжүүлэх талаар онлайнаар ярилцсан. Аймгийн Онцгой комисст үүрэг даалгавар өгсөн. Энэ шийдвэр гаргахад мэргэжлийн хүмүүсийн зөвлөмж дээр үндэслэн яригдаж байгаа. Тэд одоогоор зохион байгуулалттай хүний хөдөлгөөн хийхийг хоригло гэсэн байна. Тодорхой хэмжээний тандалт судалгаа хийх ёстой гэсэн үндсэн дээр аймгуудад шинжилгээ судалгаа авч байна. Ялангуяа ойрын болон дам хүндрэлийг эцэслэж байж дараагийн арга хэмжээ авахаар зорьж байна.