Д.Сумъяабазар: Нийслэлчүүдээ бүгд гэртээ байж цар тахлаас хайртай бүхнээ хамгаалъя
2020.11.14

Д.Сумъяабазар: Нийслэлчүүдээ бүгд гэртээ байж цар тахлаас хайртай бүхнээ хамгаалъя

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэлчүүдээ бүгд гэртээ байж цар тахлаас хайртай бүхнээ хамгаалахыг уриаллаа.

Засгийн газар, Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссын гаргасан шийдвэрийн биелэлтийг хангахаар, ард иргэдээ аюулт цар тахал Covid-19-ийн халдвараас хамгаалахаар мэргэжлийн байгууллагууд, албан хаагчид маань 24 цагаар ажилласаар байна.

2020.11.13-ны өдрийн 06:00 цагаас 2020.11.14-ний 07:00 цагийн хооронд 6564 иргэний явах чиглэл болон бичиг баримтыг шалгаж, хүндэтгэх шалтгаангүй 432 иргэн, бага насны 9 хүүхдийг гэрт нь буцааж, бичиг баримтгүй 271 иргэнд хууль ёсны шаардлага тавьж ажиллалаа.

Төр бүхий л боломжоо дайчлан ажиллаж байгаа энэ үед иргэн та ГЭРТЭЭ байж хамтын хүчээр энэ бүхний ард гарах зайлшгүй шаардлага бидний өмнө тулгараад байна.

Нийслэлчүүдээ гэртээ байцгаая. Маскаа зүүе. Гараа ариутгая. Хамтдаа Covid-19-ийн эсрэг нэгдэцгээе!