Энэ онд Монгол, Энэтхэг улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байна
2020.10.30

Энэ онд Монгол, Энэтхэг улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байна

Ойн хүрээнд ITEC day буюу Энэтхэгийн Техник Эдийн Засгийн Хамтын ажиллагааны өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.

Энэтхэгийн 100 гаруй дээд сургуульд ITEC-ийн тэтгэлэгт хөтөлбөрөөр хиймэл оюун ухаан, робот техник, шинжлэх ухаан, дэвшилтэт IT зэрэг олон курсээр сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд 3500 гаруй монгол оюутнууд суралцсан байна.

Энэтхэг Улсын Засгийн газраас олгосон хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 1,2 тэрбум төгрөгөөр хэрэгжиж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл амжилттай урагшилж байна.


Энэхүү үйл ажиллагаанд Энэтхэг улсаас МУ-д суугаа элчин сайд ноён МП.Сингх болон УИХ-ын гишүүн Адьшаа, Дамдинням, БСШУСЯ-ны дэд сайд Ганбаяр болон МУ-ын 3 дахь ерөнхийлөгч Н.Энхбаяр, ITEC хөтөлбөрийн төгсөгчид оролцлоо.