
2020.10.23
Бөхийн холбооны Цэцдийн зөвлөл бямба гарагт хуралдана
Монголын үндэсний бөхийн холбоо/МҮБХ/-ноос Цэцдийн зөвлөлийн хурлыг 2020 оны 10-р сарын 24-ны бямба гарагт хуралдуулахаар товлосон байна.
МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн хуралд аймгуудын үндэсний бөхийн холбооны тэргүүн, удирдлагууд, үе үеийн бөхчүүд, бөхийн засуул, зүтгэлтнүүд, жаяг дэгийн багийнхан оролцдог уламжлалтай.