Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Жалгас Жумаевич Адилбаевыг хүлээн авч уулзлаа
Уулзалтаар Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалд томилогдсонд Элчин сайдын зүгээс баяр хүргэж, Казахстаны Худалдаа, интеграцийн сайд Б.Султановоос ирүүлсэн баярын захидлыг уламжиллаа.
Элчин сайд Жалгас Жумаевич Адилбаев дэлхийд тархаж байгаа цар тахлын үед Монгол Улсын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг өндрөөр үнэлж байгааг дурдаад талууд худалдаа, нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан зэрэг олон сэдвээр хамтын ажиллагааны тухай санал бодлоо солилцов.
Холбоотой мэдээ
2024.11.25
2024.11.22
2024.11.20