Энэ удаагийн сонгуульд залуусын оролцоо чухал байна
2018 оны жилийн эцсийн тооллогоор сонгуулийн насны хүн амын 44 хувийг 18-24 насны залуучууд, 55 хувийг 18-40 насны залуучууд эзэлж байна. Өнгөрсөн 2016 оны сонгуулийн тоон мэдээнээс үзэхэд 18-25 насны залуучуудын 2 хүн тутмын 1 нь л саналаа өгсөн байдаг.
Тэгвэл энэ удаа мөн ингэж хандвал яах вэ?
Залуучуудын сонгуулийн оролцоог идэвхижүүлэх, сонгогчдын боловсролыг дэмжих санал, шийдлийг залуучууд өөрсдөө бүтээж байна. Либерал эмэгтэйчүүдийн оюуны сангаас үндэсний хэмжээнд зохион байгуулсан "Ардчиллын Хакатон" арга хэмжээнд оролцсон залуусын шилдэг бүтээлүүд маргааш тодорно.
Либерал Эмэгтэйчүүдийн Оюуны Сан ТББ нь 1992 онд байгуулагдсан, 21 аймагт салбар зөвлөлтэй, үндэсний хэмжээний төрийн бус байгууллага бөгөөд жендерийн тэгш байдлыг хангах, залуучууд эмэгтэйчүүдийг улс төрд бэлтгэх, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх чиглэлээр тасралтгүй 27 жил ажиллаж байна.
Бид 2013-2016 онд НҮБ-ийн ЭЖТБ-ын сангийн дэмжлэгээр сонгогчдын боловсролыг дэмжих, эмэгтэй нэр дэвшигчдийг бэлтгэх чиглэлээр аймаг бүрд 25, үндэсний хэмжээнд нийт 625 иргэдийг хамруулсан сургалтыг давтамжтайгаар зохион байгуулсан.
Мөн 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуулийг угтаж Сонгуулийн ерөнхий хороо БНОУХ (IRI) байгууллагын хамтран хэрэгжүүлсэн төслийн “Сонгогчийн боловсрол” сургалтыг 13 аймагт зохион байгуулж ажилласан туршлагатай.
Бид 2020 онд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID) болон БНОУХ (IRI) байгууллагын дэмжлэгээр “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” төслийг орон даяар хэрэгжүүлж, сонгогчийн боловсролыг дэмжих, залуучуудын сонгуулийн оролцоог идэвхижүүлэх цахим арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна.