Завхан аймгийн Дөрвөлжин, Ургамал сумын иргэд нэр дэвшигчдээ хүндэтгэн хүлээн авлаа
УИХ-ын сонгуулийн 9 дүгээр тойрогт нэр дэвшигч Б.Баярсайхан, Ц.Цэрэнпунцаг нар Завхан аймгийн иргэд сонгогчидтой хийх уулзалтаа Дөрвөлжин, Ургамал сумдад үргэлжлүүллээ. Завхан аймаг нь говь, хангай хосолсон байгалийн үзэсгэлэнт тогтоцтой, хүн зон нь зочломтгой билээ. Говийн сумдад цаг агаар нь налгар дулаахан, ард иргэд нь сэтгэл тэнүүн зусаж байна.
Нарийн ширхэгт ноолууртай Завхан буурал үүлдрийн хар ямаа, Хар бутны зэрлэг чацаргана зэрэг улсдаа төдийгүй дэлхийд гайхуулам нөөцтэй Дөрвөлжин сумынхан нэр дэвшигчдээ хүндэтгэн угтан авлаа. Уг суманд 2019 онд Монгол Улсын Засгийн газар, БСШУСЯ-ны хөрөнгө оруулалтаар 100 хүүхдийн шинэ цэцэрлэг баригдан ашиглалтад оруулж, сумын соёлын төвийн байрыг бүрэн засварлаж, тохижуулсан юм. МАН-ын мөрийн хөтөлбөрт сургуулийн дотуур байранд амьдардаг хүүхдүүдийн амьдрах орчин, ахуй байдалд онцгойлон анхаарч шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахаар тусгасан.
Дөрвөлжин сум нь 2450 орчим хүн ам, 600 гаруй өрхтэй. Уг суманд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, малын түүхий эдийг болосвруулах үйлдвэр байгуулах, жижиг дунд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн, бодлогоор төрөөс болон орон нутгаас дэмжиж чадвал боломж нөөц их байна.
Харин Ургамал сум нь Талын гурван улааны рашаан, суль, сульхэр зэрэг анагаах шидтэй ургамал, рашаантай үүнийгээ дагасан жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжтой гэдгийг нутгийн иргэд хэлж байсан. Учир нь тус суманд ажлын байр хомсдолтой, их дээд сургууль төгссөн залуус ч нутагтаа ирээд ажил хийх боломж байдаггүй гэлээ.
Гар, нэр цэвэр хүмүүсээр багаа бүрдүүлсэн У.Хүрэлсүх сайдын багийн нэр дэвшигчдийг багаар нь дэмжинэ гэдгээ иргэд, сонгогчид хэлж байлаа. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд улс орны эдийн засаг, нийгмийн хамгаалал, хүүхэд багачуудын эрүүл аюжлгүй орчинд сурч хүмүүжих, ахмад настнуудын тэтгэвэр барьцаалсан зээлийг тэглэсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттай нэмэгдүүлсэн зэрэг шийдвэрүүд нь ард иргэдийн амьдралд эерэгээр нөлөөлж байгааг хэлж байлаа.