2020.05.01
Б.Бат-Эрдэнэ: Цаашид хөдөө орон нутагт аймаг, сумдад агаарын бохирдол яригдаж эхэлнэ
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.05.01\ үдээс хойших хуралдаан эхэллээ. Уг хуралдаанаар Агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх Засгийн газрын мэдээллийг сонслоо.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ
2012-2016 онд Засгийн эрх барьж байсан Н.Алтанхуяг сайдын үед Багануурын хүрэн нүүрсний хорт бодис хэрэглээнд зөвшөөрөгдөх хэмжээнээс их учир нийслэлд хэрэглэж болохгүй гэсэн асуудлыг бид тавьж байсан. Гэтэл хотод оруулж ирээд жижиглээд зарсан. Үр дагавар нь хотын агаарын бохирдол 30-40 хувь нэмэгдсэн.
2017 оны 12 сард УИХ-ан чуулган дээрээс өдөр болгон агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрлээ гэж шаардаж байсан. Манайх 5 дугаар сургуулийн хажууд 47-р байранд хамгийн их утаа тогтдог хонхор газар амьдардаг байсан. Ингээд Их хурлаас ажлын хэсэг гарч шалгатал цэвэр агаар сангийн хэдэн зуун тэрбум төгрөгийг завшиж завшсан нөхдүүд нь шоронгийн хаалга татаад утааны талаар ярих хүнгүй болсон байсан.
Засгийн газар үнэхээр том амжилт гаргасан. Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахгүй байх шийдвэр гаргасан. Шийдвэр гаргаад орхилгүй сайжруулсан түлшийг нийлүүлж эхэлсэн. Цаашид хөдөө орон нутагт аймаг сумдад агаарын бохирдол яригдана. Энэ дээр юу төлөвлөж байна вэ. Мөн агаарын бохирдолд ийм чухал шийдвэр гаргасан шиг ээ хөрсний бохирдолд хэрхэн анхаарч ажиллах вэ.
Түүний асуултад УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат хариуллаа.