"Тэтгэвэртээ гарсан, тэтгэврийн сан" нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар оролцлоо
УИХ-ын гишүүн Н.Учрал УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг шалгаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа билээ.
Н.Учрал: Нийгмийн даатгалын хамгийн алдалтай байдаг сан нь тэтгэврийн сан гэж яригддаг. Төсөв санхүүгийн бодлогыг барьж байгаа үе үеийн сангийн сайд нар төсөвт ачаалал үүсгэж байна гэж бухимддаг. Төрийн шинэчлэл бол улс төржилт болчихсон байна. Манай улс системийн хувьд өөрчлөлт шинэчлэлтийг хийх хэрэгтэй байна.
Ч.Хүрэлбаатар: Нийгмийн даатгалын сан бол өөрөө алдагдалтай байгаа. Дотроо хэд хэдэн сан байдаг. Тэтгэврийн сан алдагдал ихтэй бусад сан бол ашигтай байдаг. Ашигтай байгаа сангуудын мөнгөний үлдэгдэлтэй байгаа. Үүнийгээ эдийн засгийн эргэлтэнд хэрхэн зөв оруулах вэ? гэдэг асуудал мөн гөрч ирнэ. Бид нарын хувьд алдагдалтай байгаа тэтгэврийн сангаа яах вэ? гэдгийг шийдэх ёстой.
Холбоотой мэдээ
2024.12.23
2024.12.23
2024.12.20