С.Бямбацогт: Баараа хаагаад заалаа нээмээр байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.01.31\ нэгдсэн хуралдаанаар БНХАУ-д дэгдсэн шинэ төрлийн коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудын талаарх Засгийн газрын мэдээллийг сонсов.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт
Мах гурилыг бид дотооддоо үйлдвэрлэдэг. Дотооддоо үйлдвэрлэх боломжгүй цагаан будаа, ургамлын тос, элсэн чихэр ногоон цай зэрэг хүнсний хангамжыг яах ёстой вэ? Хангамжаа нэмэгдүүлэхгүй бол иргэд нөөцөлж хэт их үнийн хөөрөгдөл бий болохвий.
Хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр үнэн зөв мэдээлэл гаргах үүднээс удирдлагуудтай хамтарч ажиллах тал дээр анхаарч сайн зохион байгуулмаар байна. Буруу мэдээлэл иргэдийн хямрааж байгаа.
Зааланд тоглох боломжгүй байхад баар нээлттэй байгаад байна. Уг нь баараа хаагаад заалаа нээмээр байна. Тэмцээн уралдаан зохион байгуулахыг хориглож зааланд тоглож хөлсөө гаргахыг зөвшөөрөх хэрэгтэй.
Холбоотой мэдээ
2024.12.23
2024.12.18
2024.12.11