
2020.01.30
Гэртээ үлдэж байгаа хүүхдүүдийн аюулгүй байдал, цахим хичээлийн талаар санал солилцлоо
Коронавирусын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор 03 дугаар сарын 2-ныг хүртэл сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хязгаарлаад байгаа билээ.
Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг Даргын Орлогч Ш.Анхмаа Олон Улсын Шилжилт Хөдөлгөөний Байгууллага (IOM-International Organization for Migration)-ийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр нийслэлийн хэмжээнд харгалзах хүнгүй гэртээ үлдэж буй хүүхдүүдийн аюулгүй байдал, теле/цахим хичээлийн үр дүн зэргийг судлах, нөхцөл байдлын судалгаан дээр тулгуурлан авч болох арга хэмжээ болон холбогдох асуудлуудын талаар санал солилцсон байна.