2019.05.24
Нисэхийн салбарынханд шагнал гардууллаа
УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 94 жилийн ойг тохиолдуулан тус салбарт үр бүтээлтэй ажилласан ажилтан, ахмад зүтгэлтнүүдэд шагнал гардуулан өглөө.
Б.Энх-Амгалан сайд баяр хүргэж хэлсэн үгэндээ, Иргэний нисэхийн салбар нь Монгол Улсын стратегийн хөгжилд томоохон байр суурь эзлэдэг, тэргүүлэх салбар төдийгүй далайд гарцгүй, өргөн уудам нутаг дэвсгэртэй манай орны хувьд гадаад ертөнцтэй холбогдох гол гарц гэдгийг онцоллоо.