
2019.05.07
Эдийн засгийн байнгын хорооны даргаар Ж.Ганбаатарыг томилохыг дэмжив
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдөр /2019.05.07/-ийн хуралдаанаар тус байнгын хорооны даргыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцлээ.
Эдийн засгийн байнгын хорооны УИХ-ын Ж.Ганбаатарыг томилохыг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн санал болгосон юм. МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “УИХ-ын Дэгийн тухай хуулийн дагуу УИХ-ын байнгын хороодын дарга нарын бүрэн эрхийн хугацаа нэг жил байдаг. Бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон. Тиймээс Эдийн засгийн байнгын хорооны даргад Ж.Ганбаатар гишүүнийг санал болгож байна” гэлээ.