Н.Учрал: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн суурь хуулиудаа яаралтай батлъя
УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2019.04.26/ хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталсан бөгөөд зарим гишүүдийн зүгээс санал гарган хэлэлцэх асуудлын жагсаалтаас зарим төслүүдийг түр хойшлуулсан бол, УИХ-ын гишүүн Н.Учрал хэлэлцэх асуудал дунд хэд хэдэн хуулийн төслийг нэмж оруулах санал гаргалаа.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
"Хэлэлцэх асуудлын жагсаалтаас асуулгын хариу сонсох нь хасагдаж байгаа тул харилцаа холбоо, шуудан, радио долгионы тухай хуулиудыг нэмж оруулан хэлэлцье гэсэн санал гаргаж байна.
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн суурь болсон энэ 3 хуулиа анхны хэлэлцүүлгийг нь хийж, араас нь мэдээллийн аюулгүй байдлын хууль, өгөгдөл хамгаалах хууль зэрэг яаралтай батлах хуулиудаа оруулж баталмаар байна.
Цахим сүлжээнд регистрийн дугаараараа бүртгэнэ гэх ташаа мэдээллүүд яваад байна. Энэ байдлыг залруулах цаашлаад мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалах чиглэлд эрх зүйн орчныг цогцоор нь бүрдүүлэх шаардлагатай юм. Тун хурдан хугацаанд зохион байгуулахгүй бол мэдээллийн аюулгүй байдал эмзэг байдалд байгаа юм."
Холбоотой мэдээ
2024.11.22
2024.11.22
2024.11.22