
2019.04.02
Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг иргэдэд танилцууллаа
Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авах хэлэлцүүлгийг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 10.00 цагт дүүргийн Соёлын ордонд зохион байгууллаа.
Уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэгт ИТХ-ын дарга Б.Цэрэн, ИТХ-ын Төлөөлөгчид, хороодын ИНХ-ын дарга, Засаг дарга, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ж.Ичинноров, ТАА-ны Захиргаа, зохион байгуулалтын хэлтсийн дарга П.Амартүвшин, Ажлын албаны ажилтан, албан хаагч нар болон 16 хорооны иргэдийн төлөөлөл 230 гаруй хүн оролцож амаар болон бичгээр 119 иргэн санал өглөө.