2019.03.25

"Хилийн Цэргийн Дуу бүжгийн чуулга" бүрэн хөгжмийн зэмсэгүүд хүлээн авлаа

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа БСШУС-ын сайдаар ажиллах бйх хугацаандаа "Хилийн Цэргийн Дуу бүжгийн чуулга"-д бүрэн хөгжмийн бүрдлийг шийдвэрлэсэн бөгөөд чуулгын хамт олон хөгжмийн зэмсэгүүдээ хүлээн авчээ.

Тэрээр өнөөдөр Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай хөгжмийн зохиолч Мөрдоржийн нэрэмжит, Цэргийн гавъяаны улаан тугийн одонт Хилийн Цэргийн Дуу бүжгийн чуулгын хамт олны урилгаар баярт үйл явдалд оролцсон байна.

Энэхүү чуулга нь Монгол орны тусгаар тогтнолын баталгааг хангах, ард иргэдийнхээ амгалан тайван амьдралын төлөөх манаанд хилийн заставуудад томилогдон ажиллаж байгаа бүх хүмүүст урлаг, соёлоор үйлчилдэг цор ганц чуулга юм.