Б.Ганхуяг: Одоогоор 1072 хувьцааны нэгж үнийг тоогоор хэлэх боломжгүй
2019.02.12

Б.Ганхуяг: Одоогоор 1072 хувьцааны нэгж үнийг тоогоор хэлэх боломжгүй

Монгол улсын 2 сая 500 мянган иргэн таван толгой ордоос 1072 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа. 

Эрдэнэс таван толгой компани хэр их ашигтай ажиллана хувьцааны ноогдол ашиг өсч иргэд баялгаасаа хүртэх юм. Тэгвэл 1072 ширхэг хувьцаа ирэх 4-р сард амь орох боломжтой гэж компанийн удирдлагууд тооцоолсон.

Харин хэдийн хэмжээний ашиг иргэдэд очих тооцооллыг одоохондоо хэлэх боломжгүй байгааг Эрдэнэс таван толгой компанийн захирал Б.Ганхуяг хэллээ.

“Эрдэнэс-Тавантолгой” компанийн 1072 хувьцааны ногдол ашгийг бэлэн мөнгөөр авах уу эсвэл нэмүү өртөг шингээсэн инноваци юм уу, эдийн засгийн тэргүүлэх чиглэлд хувьцааны ногдол ашгаа хандивлах уу зэргээр 1072 хувьцааны талаар иргэд ярьсаар байгаа юм. Тэгвэл Эрдэнэс таван толгой компаниас 1072 хувьцаатай холбоотой тодорхой мэдээллийг Засгийн газарт хүргүүлжээ. Эхлээд аудитлагдсан тайлан гарч, дараа нь төлөөлөн удирдах зөвлөл шийдвэрлэнэ гэлээ. Одоогоор иргэдийн 1072 хувьцааны нэгж үнийг тоогоор хэлэх боломжгүйг “Эрдэнэс таван толгой” компанийн захирал Б. Ганхуяг ярилаа.

1072 хувьцааны нэгжийн үнэ хэд байх, бүртгэлээ хэрхэн явуулах вэ гэдгийг Засгийн газраас судалж байгаа гэлээ. Энэ асуудалд Засгийн газраас комисс гаргаж ажиллах хэрэгтэйг монгол улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ярьж байна.

Эрдэнэс таван толгой компани 2017 онд 410 тэрбум төгрөг, 2018 онд 700 гаруй тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан юм. Компани энэ оныхоо төлөвлөөг гаргаж, төлөвлөгөөний дагуу хэвийн ажиллаж одоогоор  нэг тонн кокосжсон нүүрсийг 71,25 ам.доллараар борлуулж байгаа талаар холбогдох албаны хүн мэдээлсэн юм.