Мэргэшсэн нягтлан бодогчдын жилийн уулзалт боллоо
Өнөөдөр 300 гаруй мэргэшсэн нягтлан бодогч чуулж эдийн засгийн өнөө ба ирээдүй, нягтлан бодох бүртгэл гэсэн сэдвээр илтгэл хэлэлцүүлжээ. Монголын мэргэшсэн нягтлан бологчдын институтээс өнгөрсөн онд хийсэн гол ажлууд, энэ онд хийхээр төлөвлөсөн зүйлээ гишүүддээ танилцуулсан байна.
Уулзалтын үеэр Австралийн Сидней хотод болсон Дэлхийн нягтлан бологчдын 20 дугаар чуулганы үер яригдсан гол сэдвүүдийн талаар гүйцэтгэх захирал Л.Энх-Амгалан илтгэл тавьсан байна. Тэрээр технологийн дэвшил, кибер аюулгүй байдлын талаар дэлхий нийт гол анхаарлаа хандуулжээ. Нягтлан бодох бүртгэлийн салбар ч энэ чиглэлийн хөгжлийг дэмжих шаардлага үүсч байгааг онцолсон аж.
Технологийн дэвшил бүх салбарт хурдан боожиж байгаа өнөө цагт итгэлцлийн эдийн засаг гэдэг ойлголт ч бий болсон. Мэргэшсэн нягтлан бодогчдын жилийн уулзалтын үер Удирдлагын академийн дэд захирал Б. Баясгалан энэ сэдвээр илтгэл танилцуулсан.
Нягтлан бодох бүртгэл үнэн зөв бодитой байснаар нийгэм эдийн засагт зөв бодлого хэрэгжих үндэс суурь болдог. Тиймээс технологийн дэвшлийг ашиглан хүний оролцоог бууруулах нь уг зорилттой нийцэх боломжтойг энэ салбарынхан онцолж байна. Үүнээс гадна Төвбанкнаас мөнгөний бодлогын чиг хандлагын талаар мэдээлэл өгсөн бол Сангийн яамнаас нягтлан бодох бүртгэлийн талаар баримталж буй бодлогоо танилцуулжээ.
П.УРНАА