2018.12.11

Шинэ сайдууд давхар дээлгүй, мэргэжлийн хүн байх ёстой

Гүйцэтгэх засаглалын тэргүүн нь УИХ-ын гишүүн биш учраас сайдуудаа давхар дээлтэйгээр ажиллуулах нь тогтвортой Засгийн газар байх боломжтой гэсэн байр суурьтай байсан. Харин өнөөдөр У.Хүрэлсүхийн Засгийн газарт 3 сайдыг шинээр томилох шаардлага үүсээд байна. Эдгээр сайдыг салбараа мэддэг мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлэх нь "бүдэрч" эхэлсэн Засгийн газарт эерэг нөлөөл үзүүлнэ гэж судлаачид сануулж байна. 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Энэ удаагийн Засгийн газрын гишүүдийн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, танигдсан, авлига хээл хахуулийн асуудалд ороогүй, өөрийн гэсэн бодлоготой хүн орвол зүгээр гэж бодож байна. Дан дээлтэй сайдуудын хувьд УИХ-ын гишүүн биш учраас асуудлыг нь унагаана гэж ярина. Гэтэл үнэхээр өргөн мэдлэгтэй, чадварлаг хүн орж ирээд маргалдаж болно. УИХ-ын гишүүд өөрсдөө хүн загнадгийг болиулах хэрэгтэй.