Цасан шуурганы улмаас 46 сум тоггүй байна
2018.11.28

Цасан шуурганы улмаас 46 сум тоггүй байна

Энэ сарын 25-ны өдөр Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймгийн нутгаар болсон цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас үүссэн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулсан юм.

Хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Увс аймгийн нийт 254 гэр, 116 хашаа, ААН, байгууллагын 27 барилгын дээвэр салхинд хийсч нурсны улмаас багагүй хохирол учирчээ. Одоогийн байдлаар нийт 46 сум тоггүй байгаа ба маргааш гэхэд тогтой болчихно гэлээ. Мөн нэг суманд 15 онцгой байдлын албан хаагч ажиллаж байгаа аж.

Улсын Онцгой комиссын хуралдаанаар тус аймгуудын орон гэргүй болсон 168 өрхөд гэр олгохоор болжээ. Судалгаагаар тус бүс нутгуудад 10 жилийн давтамжтайгаар 30-40 м/сек хурдтай салхин шуурга болж байгаа учир цахилгааны шон, техникийн бүтцийг сайжруулах саналыг Засгийн газарт оруулна гэлээ. 

Мэдээллийг Онцгой коммисын нарийн бичгийн дарга М.Энх-Амар, ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайхан, Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын дарга дэд хурандаа Ч.Цогбаяр нар хийж байна.