Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжлээ.
2011.05.22

Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжлээ.

Баасан гаригын УИХ-ын чуулганаар Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжлээ.

Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ нарын гишүүдээс 2011 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг Хууль зүйн байнгын хороо 2011 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаараа хэлэлц
сэн.

Төсөл санаачлагч Сонгуулийн тухай хуулийн "сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж сонгох" зарчмыг тухайн сонгуулийг зохион байгуулж буй албан тушаалтны санаатай зохион байгуулсан үйлдлээс болж алдагдаж байгаа нь төрийн эрх мэдлийг Үндсэн хуулийн бус аргаар авахаар хуйвалдаан зохион байгуулсан гэмт үйлдлийн хэлбэрийг агуулж байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад холбогдох хуулийг зөрчсөн, иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хязгаарласан үйлдэл гэж үзэж зөрчил гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэх зорилгоор уг хуулийн төслийг боловсруулжээ.

 

Байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс хуулийн төсөл дэх нэр томъёоны ойлголтыг жигдлэх, эрүүгийн хариуцлага, гэмт үйлдэлд хууль зүйн шинжлэх ухааны үүднээс хандах, мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлэгдээд байгаа Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийг нэгтгэж нэг төсөл болгох, мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл болон эрдэмтэн, судлаачдыг оролцуулсан ажлын хэсгийг байгуулах зэрэг саналуудыг тус тус гаргасныгХууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтэнд дурьджээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.