2018.10.01

УИХ Үндсэн хууль зөрчсөн үү?

УИХ-ын гишүүдийн гуравны хоёр нь УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулахаар шийдэж, хүсэлтээ УИХ-ын даргад тавьсан. Харин ээлжит бус чуулганы өнгөрсөн зун хуралдуулаагүй. Ингэснээр УИХ Үндсэн хууль зөрчсөн үү гэдэг асуулт гарч ирж байна. Ямар учраас ээлжит бус чуулганыг хуралдуулаагүй гэдгээ УИХ-ын дарга өнөөдөр тайлбарласан. Энэ талаар гишүүд дараах байр суурьтай байна. 

УИХ-ын гишүүн  Ж.Мөнхбат: Хуралдах ёстой байсан, байгаагүй гэдэг маргаан энэ зунжингаа яригдлаа. Энэ асуудал одоо УИХ дээр яригдах байх. Хууль зүйн байнгын хорооны ирц бүрдэхгүйтэй холбоотой энэ зун хуралдаан болоогүй гэсэн мэдээлэлтэй байна. Хуульд нийцсэн шаардлагын дагуу явах байх.