2018.06.29

Д.Тэрбишдагва: Оюутолгойн ажлын хэсгийн дүгнэлт бэлэн байгаа

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан эхэллээ. Өнөөдөр хуралдаад УИХ-ын энэ хаврын чуулган хаалтаа хийх юм. 

Чуулган хаалтаа хийж байгаатай холбогдуулан, хэлэлцэх асуудлууд нийлээд "овоороод" байгаа билээ. 

Гишүүдийн зүгээс чуулган хаахаас өмнө зайлшгүй хэлэлцэх шаардлагатай асуудал, төслүүд байгаагааг хурлдааны эхэнд УИХ-ын даргад сануулсан юм. Тухайлбал УИХ-ын даргын захирамжаар “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсгийн дүгнэлтийг зайлшгүй сонсох шаардлагатай хэмээн зарим гишүүд үзэж байгаа юм.

Энэ талаар Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва

Оюутолгойн ажлын хэсэг 6 сарын 23 өдөр бүх материалаа бэлэн болгосон. Энэ ажлын хэсгийн доор 5 яамны төрийн нарийн бичгийн дарга нарыг оролцуулсан Дэд ажлын хэсэг байгуулж ажилласан. Дэд ажлын хэсэг  сайн ажилласан. Төрийн ажлын хажуугаар өдөр шөнөгүй суулгаж, шахаж шаардсан. Дээр нь ТББ, Эрдэмтэн судлаачдын төлөөлөл мөн ОТ гэрээг зөв гэж боддог хэсгийн төлөөлөл, буруу гэж боддог хэсгийн төлөөлөл гээд нилээд өргөн хүрээнд ажлын хэсэг ажилласан. 

Одоо гурван асуудалд анхаарал хандуулах шаардлагатай байна. Нэгдүгээрт, Г.Занданшатар сайдаас ажлын хэсэг мэдээлэл авсан. Нууцын зэрэглэлтэй асуудал байгаа учраас бичгээр өгөөрэй гэсэн. Одоо үүнийг яаралтай өгөх хэрэгтэй байна Сайдаа. Хоёрдугаарт, Аудит, АТГ-ын шалгалт явагдаж байгаа. Тэр шалгалтууд дууссаны дараа зарим зүйлс тодорхой болно. Манай ажлын хэсгийн ажил бол дууссан. Хэрэв ээлжит бус чуулган зарлах бол ОТ ажлын хэсгийн дүгнэлт бэлэн байгаа.

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn