С.Амарсайхан: Налайх дүүргийн нийт 6000 га газар хөрсний эвдрэлд орж, эргэж ашиглах боломжгүй болсон
ЗГХЭГ-ын даргын тушаал, Нийслэлийн Засаг даргын захирамжаар Налайх дүүргийн нутаг дэвсгэрт хийгдэж байгаа хууль бус нүүрс олборлолт, түүнээс иргэдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах зорилгоор тус дүүргийн оршин суугчид, иргэдийн дунд зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахаар болсон. Энэ зөвлөгөөний сүүлийн шатны уулзалт болсон байна.
НИТХ-ын дарга С.Амарсайхан: Одоогийн явуулж байгаа уул, уурхайн үйл ажиллагааг цааш нь ямар байдлаар шийдэх, үргэлжлүүлээд явуулбал ямар хэлбэрээр явуулах зэргийг шийднэ. Энэ дүүргийн газар нутгийн нийт 6000 га газар хөрсний эвдрэлд орсон, эргэж ашиглах боломжгүй болсон асуудлууд байгаа учраас нөхөн сэргээлтийг яаж хийж, орчны бохирдлыг арилгах, оршин суугчдын эрүүл, аюулгүй байдлыг хангах асуудал байна.
Холбоотой мэдээ
2024.11.05
2024.11.01
2024.10.28