2018.06.08

Хоёр талын харилцааг эдийн засгийн шинэ шатанд гаргах боломжтой гэж үзэж байна

“Монгол-Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээ Улаанбаатар хотноо эхэлсэн. 3 хоногийн хугацаанд эдийн засаг, улс төр, соёлын салбарын харилцааг гүнзгийрүүлэх алхамууд хийгдэнэ. 

Өнөөдрийг хүртэл явж ирсэн худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, хамтарсан төсөл, хөтөлбөр явуулах сонирхол аль аль талдаа байна. 

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: 3, 4-р цахилгаан станцын шинэтгэлийн асуудалд хоёр тал санал нэгтэй байна. Мөн эдийн засгийн корридорыг ахиулах, Монголын нутаг дэвсгэрийг дайрч өнгөрүүлэх тал дээр транзит тээврийг нэмэгдүүлэх чиглэлд манайхтай байр суурь нэг айна. Цаашлаад Монголын хөрөнгө оруулагчдыг ОХУ-ын хөнгөлөлттэй зах зээл дээр 5-10 жилийн хөнгөлөлттэйгөөр хамтран ажиллах бололцоог нээж байгааг ОХУ мэдэгдсэн.