Н.Амарзаяа: Төсөвт тодотгол хийгээгүй байхад хүүхдийн мөнгийг 100 хувьд нь олгох шийдвэр гаргавал хууль зөрчсөн үйлдэл болно
УИХ-ын гишүүн Н.Амарзаяатай ярилцлаа.
-УИХ-аар хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгох хуулийн төслийг баталлаа. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг та ахалсан. Сөрөг хүчний зүгээс ажлын хэсгийнхнийг хүүхдийн мөнгийг 100 хувьд нь олгохыг дэмжээгүйд нэлээд шүүмжлэл хэлж байна лээ. Хүүхдийн мөнгийг 100 хувьд нь олгоогүй үндэслэл, шаардлага нь юу байв?
-Юуны өмнө танай сониноор дамжуулан ээжүүд, хүүхдүүддээ Эх үрсийн баярын мэндийг хүргэе. Өнөөдөр чуулганы хуралдаанаар хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгох хуулийн төслийг хэлэлцэж баталлаа. Ажлын хэсгийнхэн төсвийн тодотгол хийгээгүй учраас орлого, зарлага нэмэгдүүлэхгүйгээр бодит боломжид тулгуурлан хүүхдийн мөнгийголгохёстой гэсэн байр суурьтай байсан.
Хүүхдийн мөнгийг 100 хувьд олгохыг дэмжсэн н эх үүсвэр нь байхгүй учраас бодит боломждоо тулгуурлаж, шийдвэр гаргасан юм. Өөрөөр хэлбэл, хүүхдийн мөнгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багцын Халамжийн сангаас санхүүжүүлдэг. Халамжийн сангаас хүүхдийн мөнгөнөөс гадна нийгмийн халамж, ахмад настны, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд олгох тэтгэмж зэргийг олгож байгаа.
Эдгээр тэтгэмж, халамжуудыг авдаг хүмүүс нь хүүхэд, ахмад настан, ахмад дайчид, ээжүүд байдаг. Тэгэхээр хүүхдийн мөнгийг 100 хувьд нь олгохын тулд шаардагдах 41 тэрбум төгрөгийг дээрх төсөл хөтөлбөрүүдээс аль нэгийг нь зогсоож байж шийдэхэд хүрнэ. Харин эдгээр төсөл хөтөлбөрийг зогсоох боломжгүй. Тиймээс Сантйн яам болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны байр суурийг сонсож, хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгохоор Төсвийн байнгын хороо дүгнэлтээ гаргасан.
-Төсөвт тодотгол хийхгүй гэсэн. Тэгэхээр одоо нэмэгдэж байгаа хүүхдийн мөнгөний эх үүсвэрийг хаанаас гаргаж байгаа юм бэ?
-Төсөвт тодотгол хийхийг хуульд заасан зарим заалтад тулгуурлан шийдвэрлэнэ. ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд Азийн хөгжлийн банктай хийсэн хэлэлцээрээр нийгмийн халамжит олон хөтөлбөрийг нэгтгэж, үр ашгийг сайжруулахын тулд нийгмийн халамжийг эорилтот бүлэг рүү түлхүү чиглүүлж, ядуурлын төвшинтэй нийцуүлсэн шинэ хөтөлбөр хэрэгжүүлэхээр 41 тэрбум төгрөгийг Халамжийн санд төлөвлөсөн юм.
ЭНэ хөтөлбөрийг зарцуулаагүй байсантай холбогдуулан сайдын багцад зохицуулалт хийж, хүүхдийн нэмэлт 20 хувьд олгох шийдвэр гаргасан.
-Зорилтот бүлэгт хамаарах ч хүүхдийн мөнгөө авч чадахгүй байгаа хүүхдүүд бий. Эдгээр хүүхдэд мөнгө олгох талаар ажлын хэсгийнхэн санал солилцсон уу?
-Ийм асуудал байна. Бас зорилтот бүлэг гээд хийсэн өмнөх судалгаанд хүртэл алдаа оноо их байна. Иргэн өрхтэй холбоотой бичиг баримтын зөрчилтэй, өргөдлөө өгөөгүй зэргээс шалтгаалж одоог хүртэл мөнгөө авч чадаагүй зорилтот бүлгийн хүүхдүүд байна гэж УИХ-ын гишүүд ярьж байгаа.
Тиймээс өнөөдрийн баталсан УИХ-ын тогтоолоор Засгийн газарт судалгаагаа сайн нягталж, нарийвчлах талаар чиглэл өгч, тодотгол хийж 100 хувь олгох асуудлыг ч үүрэг болгож өгч байна. Тодотгол хийгээгүй байхад төсөвт тусгагдаагүй мөнгийг олгохоор шийдвэр гаргадаг нь хууль зөрчсөн үйлдэлд тооцогдоно.
-Төсөвт тодотгол хийвэл хүүхдийн мөнгийг 100 хувь олгох боломжтой гэсэн үг үү?
-УИХ-аар 2018 оны төсөвт тодотгол хийх нөхцөл бүрдвэл хүүхдийн мөнгийг 100 хувьд нь олгох боломж нээгдэнэ. Ингэхдээ Халамжийн сангаас хүүхдийн мөнгийг тусгаарлаж өөр бие даасан эдийн засгийн ангилалд оруулж байж асуудпыг шийдэхгүй бол халамжийн сангаас олгогдвол зорилтот бүлгийн хүмүүст чиглэсэн байгаа юм.
-220 мянга гаруй хүүхдийн мөнгийг нөхөж олгох юм уу?
-УИХ-ын тогтоолоор дөрөвдүгээр сарын 1-нээс олгож эхлэхээр тусгасан. Тэгэхээр нэмэгдэж байгаа 20 хувьд нөхөж олгоно.
-Ярилцлагын сэдвээ өөрчлөе. УИХ-аар манай улсын гадаад бодлогын талаар мэдээлэл сонссон. ШХАБ-д элсэх эсэх талаар нэгдсэн байр суурьтай болсон байх?
-Өнөөдрийн чуулганаар Монгол Улсын гадаад бодлогын талаар мэдээлэл сонсож, хаалттай горимоор хэлэлцлээ. ШХАБ-д элсэн орох асуудлыг гишүүд өөр өөрийн байр сууриа нээлттэй хэлж байна. Нэгдсэн байр суурь гараагүй.
-Тавантолгой төслийг хөдөлгөх хувилбарын талаар та ямар байр суурьтай байгаа вэ?
-Засгийн газраас хувилбар боловсруулж, намын бүлгийн тшүүдзд танилцуулж эхэлж л байна. Тухайлбал, Тавантолгойн төслийн хувьд 30 хувьд нь 1РО гаргах бэлтгэл хангаагүй, үнэлгээ хийгээгүй, төслийн дэд бүтэц, зарчмаа тохироогүй, аль хөрөнгийн биржээр арилжаалах нь тодорхойгүй гээд хөгжлийн бодлого, стратегиа нарийвчлан танилцуулаагүй байна. Гэхдээ бүлэг зарчмын хувьд дэмжсэн.
-Бүлгийн хурлаар хувилбар, бодлого шийдвэрээ тодорхой танилцуулаагүй юм уу?
-Мэдээлэл бодитой нээлттэй биш байгаа, цаашдаа мэдээллүүд нээлттэй болох байх гэж бодож байна.
-Та Оюутолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээг шалгах ажлын хэсэгт ажиллаж байгаа. Ажлын явц ямар байгаа вэ?
-Ажлын хэсэг салбар чиглэл бүрдээ ажиллаж байна. Гэхдээ бид ажлынхаа талаар нарийвчлан мэдээлэл өгөх боломжгүй байна. Ер нь таван ажпын дэд хэсгийн тусгайлсан удирдамжийн дагуу бараг 80 орчим хувийн ажлын гүйцэтгэл гарч байна.
-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэж байгаа. Дагуул хотыг хөгжүүлэхийн тулд үл хөдлөх эд хөрөнгө болон аж ахуйн орлогын албан татвар, хувь хүний орлогын албан татвар гэх мэт татваруудыг хөнгөлөх зохицуулалт оруулж байгаа юм билээ. Гэтэл одоо Засгийн газраас татварын багц хуулиудыг УИХ-д өргөн барьсан. Энэ хуулийн төслөөр татварын асуудлыг нэгтгэх учир нийслэлээс татварын бодлого гаргаж, тусдаа хуульчлах нь буруу гэсэн санал гарч байсан. Энэ асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?
-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг нэг жилийн өмнө УИХ-д өргөн мэдүүлсэн байдаг. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Хуулийн төслийг дагалдаж татварын хуулиудыг өөрчлөлтийн төсөл Төсвийн байнгын хороогоор орж ирж байна. Сүүлийн 24 жилд энэ хуульд шинэчлэл хийгээгүй, нөгөө талаар нийслэлийн хүн амын тоо, нийгэм, эдийн застийн байдал нь их өөрчлөгдөж байгаа учраас үүнд тохирсон эрх зүйн зохицуулалт хийх нь зөв. Тэгэхээр төвлөрлийг сааруулах, бүс нутгийн хөгжлийн бодлогыг зөв тсдорхойлохын тулд татварын өөрчлөлтүүдийг санаачлан оруулж ирж байгааг дэмжиж байгаа. Өөр шинэ орчин нөхцөлүүдийг тусгасан нь давуу тал болсон гэж харж байгаа. Мөн татварын багц хуулийг Засгийн газраас УИХ-д өргөн барьж байгаа энэ цаг үед нийслэлийн бодлого, чиглэлийг гаргасан хуулийн төслийг хэлэлцэж байна. Одоо татварын өөрчлөлтөөр нь хоёр хуулийн төслийг уялдуулах хэрэгтэй. Нийслэл гэдэг том айлыг төсөв санхүү бодлогынх нь хэмжээнд дэмжиж байж төвлөрөл саарч, агаарын бохирдол буурна. Дагуул хотуудыгтүшигпээд татварын бодлогоор дэмжиж үйлдвэрлэл бий болгож ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр эрх зүйн үндсэн сууриа хийсэн байна. Тухайлбал, дагуул хотод үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагын аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 20 жилээр 50 хувь хөнгөлөх зохицуулалтыг хийж байгаа нь татварын бодлогоор зоригтой шийдэл гаргаж, тулгамдсан олон асуудлаа цогцоор нь шийдэхийн төлөө юм.
-Засгийн газраас өргөн барьсан татварын багц хууль болон Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд тусгасан татварын зохицуулалтыг хэрхэн уялдуулах нь зүйтэй вэ?
-Энэ хоёр хуулийн төслийн ерөнхий агуулгыг нь уялдуулж. зөв тодорхойлох нь зүйтэй талаар Төсвийн байнгын хорооны. хуралдааны үеэр би байр сууриа илэрхийлсэн. Аймаг нийслэлд өөрөө татвараа төвлөрүүлж, зарцуулдаг хздхэн төрлийн татвар байдаг. Харин аж ахуйн нэгжийн орлогын албан татвар улсын төсөвт төвлөрдөг юм.Тэгэхээр аймаг нийслэлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагын албан татварыг өөрсдөө мэдэн зарцуулдаг эрх зүйн зохицуулалтыг бий болгож төвлөрлийг сааруулах, орон нутгийг хөгжүүлэх асуудлыг сум, аймаг аль ч төвшинд аж ахуй эрхлэгчид ярьдаг. Засгийн газраас татварын хуулиудыг багцлаад УИХ-д өргөн барьсан нь өөр зорилготой. Харин “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай" хуулийн хүрээнд боловсруулсан татварын хуулиуд үүнтэй нийцэж байх учиртай. Энэ бүхнийг ярилцаж, татварын хуульдаа шигтгэж нийцүүлэх нь зүйтэй юм.
-Орон нутаг дахь мэргэжлийн байгууллагуудын удирдлагын босоо тогтолцоог зохицуулсан зарим хуульд, нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн тслийг өргөн барьсан гишүүнийг нэг нь та. Энэ хуулийг гол концепц нь юу юм бол?
УИХ-ын даргын захирамжаар төвлөрлийг сааруулах ажлын хэсгийг Д.Тогтохсүрэн гишүүнээр ахлуулан байгуулсан. Ажлын хэсгийнхний хууль эрх зүйн өөрчлөлтийн хүрээнд хийж буй нэг өөрчлөлт нь энэ хуулийн төсөл юм. Аймагт нийт 22 байгууллага харьяалагддагаас 12-ыг нь босоо тогтолцоогоор томилдог. 10 -ыг нь аймгийн Засаг дарга баталдаг. Жишээ нь, Улсын бүртгэлийн газар иргэдтэй хамгийн ойр ажиллаж, үйлчилгээ үзүүлдэг байгууллага. Хүмүүсийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийг өгч, шилжилт хөдөлгөөн, аж ахуйн нэгжийг бүртгэдэг. Тэгвэл суманд энэ мэргэжилтэнг томилох эрх мэдэл байхгүй. Дээд ерөнхий газар нь мэддэг. Ингээд ирэхээр сумын Засаг даргад өөрийн Тамгын газрын мэргэжилтнээ шууд удирдлагаар хангах боломж нөхцөл хомс байна.
-Засаг дарга нарын эрх мэдлийг нэмэгдүүлнэ гэсэн үг үү?
-Тийм. Аймаг, нийслэл, сум дүүргийн удирдлагын эрх мэдлийг нэмэгдүүлэх, засаглалын чадавхийг дээшлүүлэх, хариуцлага тогтох, төрийн албаны дархлаа сайжрах гээд олон утга агуулгатай. Нөгөө талаас босоо тогтолцооны томилгоо нь маш их зөрчил үүсгэдэг. Засгийн газраас удирдлага томиллоо гэхэд Засаг дарга нь өөр намын хүн байх жишээтэй. Энэ мэт улстөржилтөөс үүдэлтэй төрийн ажил явахгүй, гацах тохиолдол бий. Үүнээс гадна Төрийн албаны тухай хууль ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхалнэ. Энэ хуулиар төрийн албыг чангаруулж, сахилга хариуцлагыг сайжруулсан гэж болно Уг хуулийн хэрэгжилттэй зэрэгцээд найман газрын босоо томилгоог хэвтээ болгох эорилгоор энэ хуулийн төслөө өргөн барьсан.
-Томилгооны хэвтээ тогтолцоотой болсны давуу тал нь юу вэ?
-Томилгооны хэвтээ тогтолцоотой болсноор орон нутгийн удирдлагын чадавх сайжирна гэж бид харж байгаа. Хоёрдугаарт, орон нутгийн удирдлага нь чадвартай боловсон хүчнээ ажилд томилж эхэлнэ. Гуравдугаарт, улс төрөөс хараат бус болно. Мөн Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгатай нийцэж, 2020 онд болох сонгуулиар аль ч нам гарсан намчирхаж, төрийн албаны халаа сэлгээний асуудал үүсэхгүй. Өөрөөр хэлбэл, ямар ч улс төрийн хүчин ялсан төрийн алба чадвартай, дархлаатай засаглалын төвшинд хүрэх суурь хөрсийг нь тавьж байгаа юм. Цаашлаад төсөв санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, бүс нутгийн хөгжлийн бодлогыг тодорхойлох гээд олон асуудлыг энэ ажлын хэсэг үе шаттайгаар шийдвэрлэхийн төлөө зорьж байна.