МҮЭ-ийн холбоо БНСУ-ын “Initour” компанитай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
2018.03.19

МҮЭ-ийн холбоо БНСУ-ын “Initour” компанитай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо БНСУ-ын “Initour компанитай ҮЭ-ийн гишүүдэд үзүүлэх үйлчилгээг өргөжүүлэх түүний дотроо аялал жуулчлалын чиглэлээр Монгол Улс болон БНСУ-ын холбогдох хууль эрх зүйн хүрээнд үр ашигтай хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа.

Санамж бичигт МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, “Initour компанийн Ерөнхий захирал Ли Ёнг Сен нар гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичгийг байгуулснаар монгол ажилчдад БНСУ-ын эрүүл мэндийн аялал жуулчлалын үйлчилгээг тодорхой хөнгөлөлттэй үнээр үзүүлэх, ҮЭ-ийн гишүүдээс БНСУ-д эмчилгээ, эрүүл мэндийн үзлэг шинжилгээ хийлгэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх боломж бүрдэж байгаагаараа онцлог юм.