2018.03.16
Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулснаар шинийг санаачлагчид нэмэгдэнэ
Манай улсад оюуны өмч гэдэг нэр томъёо хэрэглэгдэж эхлээд нилээдгүй хугацаа өнгөрч байгаа ч энэ нь хэрэглээ хэвээр байна.
Тухайлбал хэн нэгний дууг хулгайлан ашиглах, телевизийн нэвтрүүлэгт хэрэглэх, шинэ дуу, кино клип зэргийг хөрөнгө мөнгө зарцуулан бэлтгэсэн байхад захын нэг гар дээрээс худалдаа эрхлэгчээс таваг хоолны үнээс ч бага мөнгөөр худалдаад авчих жишээтэй байгаа нь уран бүтээлчийг бухимдуулдаг. Харин ирэх хаврын чуулганаар хэлэлцэгдэх хуулийн жагсаалтанд Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэхээр болсон байна. Ингэснээр уран бүтээлчдийг дэмжээд зогсохгүй, эргээд үнэнч хэрэглэгчдийг бий болгох боломжтой юм.