Ж.Сүхбаатар:Хоёр сонгуулийг зэрэг явуулбал үр дүнг нь хүлээн зөвшөөрөхгүй байх эрсдэлтэй
-Орон нутгийн сонгуулийн хуульд ямар байдлаар өөрчлөлт оруулах гэж байна вэ. Төрийн байгуулалтын' байнгын хороо зарчмаа тохирч чадсан уу?
-Орон нутгийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах төсөл гэж ярих юм бол дөрвөн ч төсөл УИХ-д өргөн барьсан. Өмнө нь Н.Батбаяр, З.Энхболд нарын өргөн барьсан сонгогчдын ирцийг нэмэгдүүлэх үүд-нээс сонгуулийг сугалаатай явуулах төсөл бий. Нэр бүхий гишүүдийн санаачилсан ирц бүрдүүлэх арга журмыг өөрчлөх төсөл бас байгаа. Мэдээж дээр нь сүүлд өргөн барьсан хоёр төсөл байгаа. Эхнийх нь Д.Лүндээжанцан гишүүн бид хэдийн санаачилсан
УИХ, Орон нутгийн сонгуулийг тусад нь явуулах агуулгатай хуулийн төсөл.
Сүүлийнх нь З.Энхболд нарын санаачилсан хоёр сон-гуулийг хамт явуулах тохиол-долд Орон нутгийн сонгуулийн хуульд УИХ-ын сонгуулийн хуулийн зарим заалт, зохицуулалтыг шилжүүлэн хэрэглэх тухай. Эдгээр төслийг нэгтгэж хэлэлцүүлэх ажлын хэсгийг Байнгын хороон дээр байгуулчихаад байна. Хоёр сонгуулийг хамт явуулахаас бусад асуудлаарх заалтуудыг Байнгын хороо хэлэлцээд явъя гэж байна. Учир нь, хоёр сонгуулийг хамт явуулах асуудлаар төсөл санаачлагч талууд санал зөрөлдөөнтэй байгаа юм. Бүлгүүд ч санал нэгдэж чадахгүй л байгаа.
-Хүчин төгөлдөр байгаа хуулиар бол хоёр сонгуулийг нэг өдөр явуулахаар байгаа. Яагаад тусад нь явуулах ёстой гээд байгаа юмбэ?
-2008 онд Орон нутгийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулсан байдаг юм билээ. Ингэхдээ орон нутгийн сонгуулийн санал авах өдөр нь УИХ-ын сонгуулийн санал авах өдөр байна гэсэн заалт л оруулсан. Өдрийг нь ингэж заасан болохоос хоёр сонгуулийг хамт явуулах тохиолдолд зохион байгуулалтын болоод техникийн хувьд ямар зохицуулалт хийхийг шийдэж өгөөгүй. Бид гурван жил хагас УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл дээр ажиллаж байгаад өнгөрсөн арванхоёрдугаар сард л хуулиа баталсан. Үүний дараа Орон нутгийн сонгуулийн хуулиа ярья гэж ойлголцоод байсан юм. Тиймээс л одоо ярьж байгаа хэрэг. Гэхдээ хоёр сонгуулийг хамт явуулсан тохиолдолд яах юм бэ гэсэн үндсэн шийдэл 2008 онд ч, одоо ч гараагүй байна.
-Хоёр сонгуулиа хамт явуулчих юм бол төсвийн хөрөнгө хэмнэх юм биш үү?
-Зарим гишүүн эдийн засгийн хэмнэлттэй гэж яриад байгаа. Бусад шалтгааныг ч хэлдэг. Миний хувийн байр суурь гэвэл бид УИХ-ын сонгуулиа маш их хэл амтай зохион байгуулдаг. Сүүлийн хоёр сонгуулийн үр дагаврыг ч харсан болно шүү дээ. Тиймээс үүнийгээ шийдэхийн тулд шинэ техник, технологи ашиглахаас эхлээд сонгуулийн зохион байгуулалтын арга ажилла-гаандаа зарчмын өөрчлөлтүүд оруулсан. Олон шинэ зохицуулалтыг УИХ-ын сонгууль дээр хэрэглэнэ. Бүртгэлийн, санал хураалтын, санал тоолох гээд олон зүйлийг өөрчилсөн. Энэ бүгд шинэ зохицуулалтууд. Гэтэл арай гэж шинэ зохицуулалт оруулаад УИХ-ын сонгуулиа алдаа мадаг багатай явуулъя гэж байхад орон нутгийн сонгууль гэсэн давхар ачаа ороод ирэхээр юу болох вэ. Зарим хүн их л амар юм яриад байгаа. Амархан байсан бол 1990 оноос хойш хоёр сонгуулийг хамт явуулахгүй яасан юм бэ гэж асуумаар байгаа юм. Өөрөөр хэлбэл, нэг ачаагаа хүндрэлгүй аваад явчихдаг болъё гэж байхад хоёр дахь ачааг нь нэмж өгөх нь.
-Хоёр ачааг давхар үүрч чадна гээд байгаа үндсэн тайлбар нь тэгээд юу юм бэ. Төсөв хэмнэнэ л гэсэн зүйлийг АН-ын бүлгийн гишүүд яриад байгаа?
-Хүмүүс хэмнэлт яриад байгаа юм. Зарим нь бүх төвшиндөө нэг нам ялбал бүх албан тушаалыг авна гэж яриад байгаа. Нөгөө хэсэг нь улстөржилтийг багасгана гээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, хоёр сонгууль хамт явуулснаар бусад үед нь ажил хийдэг болно гэсэн л дээ. Уг нь сонгууль эрсдэл багатай явах ёстой. Ард түмний хүсэл зоригийн тусгал болж, засгийн эрхийг тодорхой итгэл хүлээсэн улс төрийн хүчинд шилжүүлдэг болохоор тэр. Гэтэл ийм асуу-дал дээр эрсдэл бий болговол тухайн орны улс төрийн тогтвортой байдал алдагдана. Улс төрийн тогтвортой байдал алдагдана гэхээр үндэсний аюулгүй байдал, үндэсний эрх ашигт ноцтой хохирол учруулна. Үүнийг ч дэлхийн олон орны жишгээс харж болно шүү дээ. Сүүлийн арав гаруй жил болсон сонгуулийн үр дүнгээс үүдэж Тайланд, Украйн, Унгар гээд олон оронд юу болов. Асуудал л үүссэн. Ингээд үзэхээр эрсдэлгүй сонгуулийг сонгох уу, эсвэл эдийн засгийн хэмнэлттэй, олон улстөрждөггүй гэх сонгуулийг сонгох уу. Миний хувьд эхнийх нь. Харин зарим хүн эрсдэлтэй байсан ч яадаг юм, бага улстөрчдөд, эдийн засгийн хэмнэлттэйг нь сонгоё гээд байна. Нэг нам бүх төвшинд ялалт байгуулаад бодлогоо хэрэгжүүлдэг болно гээд байгаа юм.
-Ер нь орон нутгийн сонгууль гэдэг нь өөрөө юу юм бэ. УИХ-ын сонгуулиас тусдаа байгууллагыг иргэд сонгох гээд байгаа биз дээ. Энэ ойлголтыг УИХ-ын гишүүд яаж хүлээж авч байна вэ?
-Нэгдүгээрт, УИХ-ын сонгууль шиг бүх нийтийн сон-гууль биш. Энэ бол орон нутагтаа л явдаг сонгууль шүү дээ. Үгийг нь сайн ухаж ойлгох хэрэгтэй. Нэг нь тухайн орон нутгийн, нөгөө нь үндэсний хэмжээний сонгууль. Орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт явуулбал ердөө л үндэсний сонгуулийн хавсарга болно. Тэгэхээр нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг сонгох үндсэн шинжээ ч алдах юм. ИТХ гэдэг нь төрийн биш, иргэний нийгмийн байгууллагын хамгийн том салаа мөчир шүү дээ. Үүнийг төрийн эрх барих дээд байгууллагын сонгуультай холихоор улс төрийн талаасаа ч, мөн чанар талаасаа үндэсний хэмжээний сонгуулийн хавсарга болно. Хамт явуулах юм бол улс төрийн намуудын төлөөг орон нутагт 100 хувь баталгаажуулна л гэсэн үг.
Энэ нь өөрөө Үндсэн хуулийн үзэл баримтлалыг алдагдуулсан юм болж хувирна.
Зарим хүн дэндүү их улстөржиж байна, хоёр сонгуулийг хамт явуулбал улстөржилт багасна гээд байгаа юм. Хэд хэдэн сонгууль болоход дараалж улстөрждөг байсан бол нэг л улстөрждөг болно шүү дээ гэж байгаа л даа. Гэтэл энэ тайлбар нь өөрөө үнэнээс зөрөөд байгаа юм. Харин ч улстөржинө. Халууны шилээр жишээ авъя л даа. 36 градус халдаг байсан УИХ-ын сонгууль дээр орон нутгийн буюу бүр доороос нь дээш хүртэлх бух сонгуулийг хамт явуулбал намуудын өрсөлдөөн тэр хэмжээгээр ширүүснэ. Халууны шилээр хэмжвэл 39, 40 градус хүрч дэмийрнэ. Энэ бол эрсдэл.
-Ийм эрсдэлээс зайлсхийж болохгүй гэж үү?
-Тодорхой арга хэмжээ авч болохыг үгүйсгэхгүй. Зохион байгуулалтын, техникийн гээд арга хэмжээ авч болно л доо. Гэхдээ л дангаар нь явуулснаас хоёр сонгуулийг хамт явуулах нь аль ч тохиолдолд баталгаа муутай, эрсдэлтэй байна. Ийм эрсдэлтэй сонгууль руу оруулна гэдэг Монгол шиг улс төрийн эмзэг байдал дээр байгаа, эдийн засгийн чухал гараан дээр ирсэн орны хувьд аюултай. Тиймээс л эрсдэлгүй сонгуулийг сонгох уу, эсвэл бага улстөрждөг гэж яриад байгаа, эдийн засгийн хэмнэлттэй гэх сон-гуулийг сонгох уу гэсэн асуулт гарч ирлээ. Бодит байдал дээр намууд бие биеэ янз бүрээр хэлж байгаа ч энэ чиглэлээр ажиллаж байсан хүний хувьд улс төрийн явцуу эрх ашигтай л холбоотой асуудал үүсээд байна.
-Ер нь олон улсын төвшинд ямар байдаг юм бэ. Хоёр сонгуулиа хамт явуулдаг улс орон хэр олон байдаг бол?
-Хамт явуулдаг улс орон байна уу гэвэл байна. Филиппин„ АНУ.Тайвань гээд дурдаж болно. Гэхдээ энэ орнууд манайхаас ялгаатай. Филиппин гэхэд хоёр танхим бүхий парламенттай, 100 хувь пропорциональ систем бүхий сонгуультай орон. Америк бол холбооны улс. Сонгуулийн систем нь олон янз ч Ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс. Манайх шиг 19 орныг судалж үзэхэд Болгараас бусад бүх улс тусдаа явуулдаг юм билээ. Тэдгээр улс яагаад хоёр сонгуулиа салгаж явуулж байгааг бодох л ёстой.
-Манайх өмнө нь бүх шатны сонгуулиа хамтявуулж байсан биз дээ. Анхны олон нам оролцсон сонгуулийг хэлж байна л даа?
-1990 оны долдугаар сард одоогийн тогтолцооноос шал өөр буюу орон нутгийн ардын депутатуудын сонгуулийг хамт явуулж байсан удаатай. Үүнтэй л холбоотой яриа, наадах чинь. Гэхдээ тэр үед бол парламент, орон нутгийн сонгууль гэж байгаагүй шүү дээ. Социалист зарчмаар л явж байсан зүйл. Тэгэхээр одоо бол Монголын түүхэнд анх удаа нутгийн өөрөө удирдах байгууллага, парламент хоёроо сонгох сонгуулийг хамт явуулахаар шийдэх гээд байгаа юм. Онол ном, мөн чанараар нь аваад үзвэл хоёр өөр сонгуулийг хамт явуулах гээд байна. Дээр нь УИХ-ын сонгуулийн тогтолцоо нь өөрөө холимог. Тэгэхээр холимог тогтолцоотой УИХ-ын сонгууль дээр орон нутгийн сонгуулийг нэмэхээр холимог, хосолсон сонгууль л болох гээд байгаа юм. Ийм сонгууль сонгогч талаасаа, төрийн байгууллага талаас нь ч бодсон хэцүү. АН-ын бүлгийн зарим гишүүний бодож байгаа шиг амархан юм биш шүү дээ. Тэдэнд амархан юм шиг харагдаж болох ч бид бэлэн байна уу гэж асуувал эргэлзээ бүгдэд бий. Өнөөдөр парламентын нэр хүнд, улс төрийн намуудад итгэх?,итгэл ямар байгаа билээ дээ.
-Хоёр сонгуулиа нэг удаа явуулчихвал АН-ынхны хэлээд байгаа улстөржилт багасч, төсөв ч хэмнэх юм биш үү?
-Бүх шатны ИТХ-ын төлөөлөгч гэхээр 7700 гаруй хүн бий. Тэгэхээр нэг суудалд хоёр хүн өрсөлдөнө гэхээр 15500 хүн дор хаяж ИТХ-ын сонгууль орох нь. Дээр нь УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг нэмэхээр 16 мянган хүн нэг өдөр өрсөлдөх нь. Сонгуулийн дүн гарахад 8000 гаруй хүн ялагдана. Тэр 8000 хүний ар гэр, хамаатан садан, дэмжигч, сонгуулийн штабд нь ажиллаж байсан хүмүүс гээд тооцвол хэдэн зуун мянган хүн болно. Тэгэхээр 2008 оны сонгуулийн үр дүнд эргэлзсэн эргэлзээ автоматаар бий болчихож байгаа юм. Хэчнээн.санал тоолох машин байгаад ч эргэлзээ хүссэн, хүсээгүй гарна.
-Хууль, эрх зүйн хувьд хоёр сонгуулийг хамт явуулах боломжгүй гэж танай бүлгийнхэн мэдэгдэж байсан. Үндсэн хууль зөрчинө гээд л...?
-Үндсэн хуулийн зөрчил гарч магадгүй гэж хэлсэн л дээ. Одоогийн сонгуульт байгууллагуудын бүрэн эрх аравдугаар сард дуусна. Тэгэхээр зургадугаар сард сонгууль хамт явуулахаар дөрвөн сарын асуудал үүсэж мэдэх юм. Үүн дээр л эрх зүйн асуудал үүсэж болно, үүсэхгүй ч байж болно. Мэдээж хоёр сонгуулийг хамт холиод явуулж болно. Ингэхийн тулд тухайн нөхцөл байдлаа харах хэрэгтэй. Аливаа сонгуулийн систем, зохион байгуулалтын асуудлыг шийдэхдээ нөхцөл байдал, боломжоо тооцсон байх ёстой. Тиймээс ч энэ удаагийн парламентын сонгуулийг эрсдэлтэй явуулж болохгүй гэж үзээд алдаа мадгийг нь багасгах гэж гурван жил хагасын хугацаа зарцуулсан. Гэтэл үүн дээр нэмээд хоёр дахь том сонгуулийн ачааг үүрүүлж болохгүй.
-Сонгуулийн дүнг автомат машинаар гаргана гээд нөхцөл байдал бүрдсэн юм биш үү?
-Машинд итгэл найдвар хүлээлгэж байгаа хүний нэг нь би. Гэхдээ машинаар бүгдийг орлуулна гэж байхгүй шүү дээ. Тийм улс орон ч байхгүй.
-Ер нь хоёр сонгуулийг хамт явуулахаар хуульчлах юм бол Сонгуулийн ерөнхий хороо зохион байгуулж чадах болов уу. Та өмнө нь энэ байгууллагад ажиллаж байсан хүн шүү дээ?
-Хууль гарсан гээд чадна л гэх байх. Би хөндлөнгөөс хэлэх юм бол одоогийн Сонгуулийн ерөнхий хорооны хүчин чадал, бэлэн байдлыг харгалзан үзвэл тийм чадавх хомс. Тиймээс эрсдэлтэй. Сонгуулийн ерөнхий хороо зохион байгуулж чадсан ч гэлээ үр дагаврыг нь хүлээн зөвшөөрөхгүй байх аюултай. Өөрөөр хэлбэл, сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байх магадлалтай. Улс төрийн намуудын дотоод задрал нэмэгдэж, сонгуулийн дүнг зөвшөөрөхгүй болохоос эхлээд улс төрийн тогтвортой байдалд нөлөөлнө. Мэдээж аль аль тал нь өөрийнхөө зөв гээд муйхарлаад зүтгэж болно. Гэхдээ шийдвэрийг эрүүл саруул ухаанаар гаргах ёстой. Үнэхээр итгэхгүй байвал хөндлөнгийн шинжээчдээр дүгнэлт гаргуулах ёстой юм.
-АН-ын бүлэг хоёр сонгуулийг салгая гэвэл Орон нутгийн сонгуулийн хуулиа өөрчлөхгүй байсан нь дээр гэж байна лээ?
-Тэр бол зарим хүний л биднийг шахах гэсэн маягаар хэлсэн үг байх. Уг нь бол хамгийн хариуцлагагүй үг л дээ. Орон нутгийн сонгуулийн хуульд УИХ-ын сонгуулийн хуульд орсон хариуцлага, хяналтын заалтууд тусаагүй. АН-ыг бүлгийнхэн олонх бүгдийг хариуцах учраас гэж туних ёсгүй шүү дээ. Дээр нь АН-ын бүлгийн бүх гишүүн нэг хэвэнд цутгасан юм шиг байр суурьтай биш байгаа. Яагаад гэвэл, энэ яриа дөнгөж өнөөдөр гараагүй. Тухайлбал, би жил хагасын өмнө аль аль бүлгийн гишүүдтэй энэ сэдвээр яриад явж байсан. Жишээ нь, Э.Бат-Үүл гишүүн 2008 онд хоёр сонгуулийг хамт явуулахаар хуульчлахдаа УИХ-ын сонгуулийг 100 хувь пропорциональ явуулна гэж бодоод хийсэн юм гэж байна лээ.
Гэтэл одоо систем нь тийм биш байна.
Мэдээж хоёр сонгуулийг хамт явуулж Монголоо туршилтын талбар болгож болно. Угаасаа хүн төрөлхтөн бүхнийг туршиж ирсэн шүү дээ. Тэгэхээр буруу гэж үзэхгүй байна. Хамгийн гол нь туршилтын хохирогч нь, золиос нь улс үндэстнээрээ байж болохгүй. Одоо хоёр сонгуулийг хамт явуулбал улстөржилт нь хэт халж, улс орон даяар сонгог-чийн тал хувь нь сонгуульд аль нэг намын дэмжигч, штабын ажилтан шиг л болж хувирна. Яагаад гэвэл, улс" төрийн өрсөлдөөн нь Монголд зөрчилдөөн болж хувирчихаад байна.