2018.02.07

Д.Сумъяабазар: Роснефт компанийн төлөөлөлтэй уулзаж ярилцсан

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар BloombergTV Mongolia телевизэд тодруулга ярилцлага өгчээ. Тэрээр Эрдэнэт үйлдвэрийн "Стандарт" банкинд 99 сая доллар төлөх Арбитрын шийдвэр болон Роснефт компанитай хийсэн уулзалтын талаар мэдээлэл өгсөн байна.

Д.Сумъяабазар: ОХУ-аас хангамжийн газрын дарга Юлия Морочкотог яаман дээрээ хүлээн авч уулзсаж, манай салбарын зүгээс гарч буй асуудлын талаар ярилцсан. Роснефт Монгол Улсад салбараа нээх боломжтой гэдэг хариу хэлсэн.

Гэхдээ яг эцсийн байдлаар шийдвэр гаргах түвшинд танилцуулж байж бидний хүсч байгаа нөхцлөөр ярилцах хэрэгтэй. Хоёр талдаа ашигтай үнийн асуудал байна. Үнийн асуудал бол иргэдэд хөнгөлөлттэй тусах байдлаар шийдэл гарна гэж найдаж байна. Мэдээж хэлэлцлийн түвшинд явж байгаа учраас шийдвэр гаргах түвшний хүмүүс нь очиж бидний байр суурийг илэрхийлж, тэндээсээ тодорхой хугацааны дараа шийдвэр гарна.