2018.01.31
Мэргэшсэн инженерийн зэрэг олгох, сунгах сургалтын төгсөлтийн шалгалт боллоо
Авто зам, гүүрийн мэргэшсэн инженерийн зэрэг олгох, сунгах сургалт"-ын төгсөлтийн шалгалт боллоо. Шалгалтад нийт 39 инженер хамрагдсанаас 9 инженер тэнцэж, 30 инженер хангалтгүй дүн үзүүлж дахин шалгалтад орохоор боллоо.
Дахин шалгалтад нийт 30 инженер хамрагдсанаас 1 инженерийг шалгалтын журам зөрчсөн тул шалгалтаас гаргаж, 29 инженерийн материалыг дүгнэлээ. Нийт дүгнэгдсэн 29 инженерээс 21 нь тэнцэн 8 нь хангалтгүй дүн үзүүлсэн байна.
Тестийн шалгалтандаа тэнцсэн нийт инженерүүд 2014-2015 онд сонгон авсан мэргэших сэдвийнхээ хүрээнд хийсэн бүтээлээ комиссод танилцуулан ярилцлагын шалгалтад хамгааллаа.
Өөрийн сонгон авсан сэдвээрээ хийсэн бүтээлгүй, эсвэл хангалтгүй гэсэн үнэлгээтэй зарим зэргээ сунгах инженерүүдэд хугацаа өгч дахин сайжруулан хийсний дараа "Мэргэшсэн инженер"-ийн зэргийг нь сунгахаар боллоо.