УИХ энэ 7 хоногт: Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ
2018.01.29

УИХ энэ 7 хоногт: Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2017 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2018 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 29-НӨӨС 02 ДУГААР САРЫН 02- НЫ ӨДРҮҮДЭД НАМЫН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН ХОРООНЫ БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

01 дүгээр сарын 29-ний Даваа гарагт:

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис Хаан” танхимд.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

01 дүгээр сарын 29-ний Даваа гарагт:

01 дүгээр сарын 30-ны Мягмар гарагт:

01 дүгээр сарын 31-ний Лхагва гарагт:

  • Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд спортын салбарын төлөөлөлтэй хийх уулзалт 10.00 цагаас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 401 тоот хурлын танхимд;
  • Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд;
  • Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, соёл, урлагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцан соёл, урлагийн салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсэг Монгол хэл, бичиг, соёлын өвийг хамгаалах асуудлаар эрдэмтэн судлаачидтай хийх уулзалт 15.00 цагаас “В” танхимд.

ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

01 дүгээр сарын 30-ны Мягмар гарагт:

1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “В” танхимд: 

Хэлэлцэх асуудал:

  • Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал 2018.01.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/.

2.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд: 

Хэлэлцэх асуудал:

  • Улсын Их Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр баталсан "Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай", “Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай”, “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулиудын хэрэгжилтийн талаар иргэдээс ирүүлсэн өргөдлийг судлан үзэж санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хорооны хуралдаанд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай.

3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд: 

Хэлэлцэх асуудал:

4.Байгаль орчин, хүнс, хөдөөд аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд: 

Хэлэлцэх асуудал:

01 дүгээр сарын 31-ний Лхагва гарагт:

1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “В” танхимд: 

Хэлэлцэх асуудал:

2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

3.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд: 

Хэлэлцэх асуудал:

ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

02 дугаар сарын 01, 02-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас: