2018.01.23
Энэ онд ухаалаг газрын менежмент нэвтрүүлж, газрын бирж байгуулна
Удахгүй Цахим газар өмчлөлийн хуулийн хугацаа дуусна. Харин энэ хугацааг сунгах эсэхийг иргэдийн санал хүсэлт дээр үндэслэн шийдэх нь чухал юм гэж Нийслэлийн удирдлагууд үзэж байна. Тиймээс өчигдөр олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулжээ.
НИТХ-ын дарга С.Амарсайхан: Нийслэлийн хэмжээнд газар өмчлөөд авчихсан мөртлөө эрхээ гардаж аваагүй хэдэн мянган иргэд байна. Авсан хэрнээ ашиглаж чадахгүй, ахуйн асуудал нь ч шийдэгдээгүй иргэд байгаа учраас энэ маягаар явуулж, өгсөн авсан нэр зүүгээд явах уу эсвэл амьдрах боломж нөхцөл нь бүрдсэн газарт газрын нэгдсэн зохион байгуулалтаар олгох уу гэх мэт асуудлууд байдаг.