Шинэчлэн батлагдсан банкны тухай хууль 4 дүгээр сарын 1-нээс хэрэгжинэ
УИХ-ын нэгдсэн чуулганаар Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлт болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа. Ингэснээр банкны салбарт ирэх дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлээд шинэ хууль үйлчилэхээр болж байна.
Хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ арилжааны банкуудад томоохон хувьцаа эзэмшигчид УИХ-д суудаг. Ингээд зээлийн хүүг бууруулах зохицуулалтыг хассан гэж яригдаад байгааг тайлбарласан. Харин банкны хувьцаа эзэмшигч зарим гишүүнээс сэтгүүлчид асуусан юм.
Л.Болд: Голомт банкыг дээр үед үүсгэн байгуулж, хөл дээр нь босгоод монголын хамгийн том банк болгож байсан. Гэхдээ 2013 оноос энэ банкинд ямар нэгэн хувь байхгүй болсон. Одоо бол гэр бүлийн бизнесийн хүрээнд банкны үйл ажиллагааг Богд банк хэрэгжүүлж байгаа. Энэ бол дөнгөж үүсгэн байгуулагдаж байгаа банк. Миний зүгээс хуулийн төслийн ажлын хэсэгт байгаагүй, энэ тал дээр ашиг сонирхлын зөрчил гаргасан юм байхгүй. Манай намын байр суурь тодорхой байгаа. Тэр байр суурийг дэмжиж байна.