Яндангийн хэрэглээг хязгаарлаж, цаашид нэмэхгүй байх арга хэмжээ авна
2018.01.16

Яндангийн хэрэглээг хязгаарлаж, цаашид нэмэхгүй байх арга хэмжээ авна

Нийслэлийн нутаг дэвсгэрт шаардлага хангахгүй нам даралтын халаалтын зуухны ашиглалт, хэрэглээг 2018 оны нэгдүгээр улирлаас эхлэн хязгаарлаж, шинээр техникийн нөхцөл олгохгүй, ашиглалтад хүлээж авахгүй.

Одоо ашиглагдаж байгаа зуухнуудыг төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбох, хийн болон цахилгаан халаалтын системд бүрэн шилжүүлэх арга хэмжээг 2018 оны 09 дүгээр сарын 15-ны дотор зохион байгуулахыг НИТХ-ын т эргүүлэгчдийн хурлаас Улаанбаатар хотын захирагч С.Батболдод үүрэг болголоо.

Мөн НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа үйлчилгээний цэгүүд, барилга байгууламжуудын харуул хамгаалалтын байр, аялал зугаалга, амралт сувиллын газруудын зуухыг цахилгаан халаалтад бүрэн шилжүүлэх ажлыг

2018 оны 2-р улирлаас хэрэгжүүлэх, 9 дүүргийн 152 хорооны нутаг дэвсгэрт утааны эх үүсвэр болсон яндангийн хэрэглээг хязгаарлаж, цаашид нэмэхгүй байх арга хэмжээг авч хэрэгжүүлэх хүрээнд бүх шатны Засаг дарга, хэсгийн ахлагч, олон нийтийн цагдаа нараар агаарын чанарын хяналтын байцаагчийн үүргийг давхар гүйцэтгүүлэх, үүргийн нэгж бий болгох талаар холбогдох байгууллагуудад санал хүргүүлж шийдвэрлүүлэхийг даалгалаа.