ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ ОХУ-ын Тээврийн сайд М.Ю.Соколов нар албан ёсоор уулзлаа
2017.12.08

ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ ОХУ-ын Тээврийн сайд М.Ю.Соколов нар албан ёсоор уулзлаа

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ Москва хотноо энэ сарын 2-ноос 8-ны өдрүүдэд зохиогдож буй “Оросын тээврийн долоо хоног-2017” олон улсын арга хэмжээнд уригдан оролцож байна. Тэрээр өнөөдөр ОХУ-ын Тээврийн сайд М.Ю.Соколовтой албан ёсны уулзалт хийжээ. Уулзалтад Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа оролцсон байна.

Уулзалтын үеэр хоёр улсын төмөр зам, авто зам, агаарын тээврийн салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар санал солилцож, цаашид тээврийн салбарын харилцааг улам эрчимжүүлэх сонирхолтой байгаагаа талууд нотлов.

Тухайлбал, “Төмөр замаар ачаа дамжуулан тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т ойрын хугацаанд гарын үсэг зурах, “Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангах, “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгагдсан тэргүүн ээлжинд хэрэгжүүлэх төслүүдийн техник, эдийн засгийн үндэслэлийг хамтран боловсруулах, Улаанбаатар төмөр замын шинэчлэлийн төслүүдийг хэрэгжүүлэх, дамжин өнгөрөх ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, Курагино-Кызыл-Овоот-Эрдэнэт чиглэлийн төмөр замын хойд коридорын төслийг урагшлуулахад чиглэсэн хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ ОХУ-ын Тээврийн сайдтай уулзлаа

ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ ОХУ-ын Тээврийн сайдтай уулзлаа

ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ ОХУ-ын Тээврийн сайдтай уулзлаа