МАХН-ын бүлэг эвслийн засгийн газрын “туршлагыг” судалжээ
2009.11.12

МАХН-ын бүлэг эвслийн засгийн газрын “туршлагыг” судалжээ

УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан Америкийн Үндэсний Ардчиллын Хүрээлэнгийн Азийн хөтөлбөр хариуцсан дэд захирал Томас Барри тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Тус хүрээлэн Монгол Улсад эвслийн болон сөрөг намуудын хооронд бүтээлч, үр ашигтай харилцаа хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаа бөгөөд гадаадын улс орнуудад эвслийн засгийн газрыг хэрхэн байгуулах, тогтвортой ажиллуулах талаар харьцуулсан мэдээлэл, шилдэг туршлагын талаар танилцуулжээ.

Тус уулзалтад УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Э.Мөнх-Очир, Ц.Батбаяр, Д.Одбаяр, МАХН-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Г.Тэнгэр нар оролцож, эвслийн засгийн газарт “уламжлал” хэлбэртэй байдаг улс төрийн зөрчил, хурцадмал байдлыг удирдан зохицуулах боломж, хувилбаруудын зэрэгцээ эвслийн үед эрх мэдлийг хэрхэн тэнцвэржүүлэх, зөрчилдөөнт үзлийг зохицуулах зэрэг асуудлаар туршлага хуваалцан санал бодлоо солилцсон байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.