Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулна
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатараас зарим зүйлийг тодрууллаа.
-УИХ-ын даргад өргөн барих гэж байсан хуулийн төслөө яагаад барьсангүй вэ?
- Түр хойшлуулаад байна. Яагаад гэвэл УИХ-ын дарга хөдөө орон нутагт ажиллаж байна. Ер нь УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний ажлыг хавсарч байгаа нь шүүмжлэл дагуулах болсон билээ. Тиймээс Засгийн газрын тухай хуульд Засгийн газрын нийт гишүүний гуравны нэгээс илүүгүй хувь нь УИХ-ын гишүүн байж болох хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барихад бэлэн болсон байгаа.
-Сонгуулийн автомат машин худалдаж авах, программ зохиох ажлыг тендергүйгээр "Бодь интернэйшнл" компанид өгсөн хэмээн УИХ-ын гишүүнШинэбаяр үзэж байна. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр асуудал тавьсан. Өнөөдөр түүний албан бичиг надад ирсэн. Шалгах газар нь шалгаад тодорхой хариу өгөх биз. Ер нь бол Засгийн газрын ажлын хэсэг холбогдох гэрээ хийгээд явах нь зүйтэй гэж үзсэн юм. Түүнчлэн зарцуулах мөнгийг нь хүртэл шийдсэн. Нэн шаардлагатай үед Засгийн газарт энэ мэт эрх нь байж болохгүй гэх газаргүй.
-ОроннутгийнсонгуульУИХ-ынсонгуультай хамт явах эсэх нь тодорхойгүй байна?
-Хуульд өөрчлөлт хийх шаардлагатай. Нэг нь ажлын өдөр, нөгөө нь амралтын өдөр явагдана гэж байна. Сонгуулийн хэсгийн хороо бүгд тусдаа. Сонгууль явуулах хэлбэр нь өөр. Нэг автоматаар, нөгөө нь хуучнаараа. Санал авах ч цаг нь хүртэл өөр байгаа шуү дээ.
-Цахимунэмлэххугацаандаа амжиж тараагдах найдвар бий юу?
-Санаа зовоож байгаа асуудал нь сонгууль ид өрнөж байхад үнэмлэх тараах ажил зэрэгцээд явах гэж байна. Сонгуулийн товыг удахгүй зарлана. Товыг зарлахдаа үүнийг бодолцох байх.