2017.10.27

Уулын спортод мэргэжлийн шаардлага хяналтын тогтолцоо хэрэгтэй байна

МҮОНТВ газар дээрээс нь хүргэсэн сурвалжлагыг хүргэж байна. Энэхүү осол нь манай улсын уулын спортын түүхэнд хамгийн олон хүний амь нас эрсэдсэн осол боллоо.

Эрэн хайх ажиллагааны хувьд ч хамгийн их хүч, бүрэлдэхүүн ажилласан үйл ажиллагаа болсон юмаа. 

ОБЕГ-ын дарга Т.Бадрал " Ажиллагаа хүнд нөхцөлд явагдсан. Гэхдээ энд ажилласан бүх хүний санаа, сэтгэл нэг байгаа. Нэг удирдлага доор байлаа. Дээр нь нэмээд эдгээр хүмүүсийн сэтгэл гэдэг зүйл байлаа. Бид нэг баг болж ажиллаж чадлаа" гэсэн юм.