УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2017.05.11
Ц.Даваасүрэн: Гадны төрийн банкинд газар болон баялгаа барьцаанд алдах магадлалтай
УИХ-аар хэлэлцэж буй Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль, гишүүдийн дунд маргаан тариад байгаа юм.
Энэ хуулинд гадны банкнаас уул уурхайн лицензийг барьцаалж зээл авах заалт орсон нь газар нутгаа барьцаалах, алдах эрсдэлийг бий болгоно.
Үүнээс гадна гадаадын төрийн банкыг оруулах нь улстөрийн нөлөөлөлд автах нь гэсэн болгоомжлол байна. Тиймээс дээрх асуудлуудаар хориглосон заалт нэмэх хэрэгтэй байгааг ажиглагчид онцолж байна.