Тал нутгийн Монгол ухаан Аляскт оршвой
ПАРЛАМЕНТЫН АРДЧИЛЛЫГ НЭВТРҮҮЛСЭН АНХНЫ УЛС
АНУ-ын Нээлттэй дэпхийн манлайлал хөтөлбөр нь тус улсын хамгийн үр дүнтэй солилцооны хөтөлбөрүүдийн нэг юм. Тус хөтөлбөрт дэпхийн улс, орнуудын 25000 гаруй одоогийн болон ирээдүйн лидерүүд хамрагдахаас гадна, АНУ-ын конгрессын гишүүд, ажилтнууд оролцдог байна. Энэхүү хөтөлбөрт хамрагдснаар тухайн улс орны лидерүүд өөрийн эх орноо сурталчлах боломжтой ажээ. Энэ удаагийн хөтөлбөрт УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЦОГТБААТАР оролцож “Өнөөдрийн Монгол: Төрх, давуу тал, улс төр” сэдвээр сонирхоллюй илтгэл тавьсныг тус улсын олон хэвлэлүүд онцлон хүргэснийг орчуулан хүргэж байна.
Бид өнөөдөр Аляскийн баярын өдрийг хамтдаа тэмдэглэж байна. Энэ сайхан тэмдэглэлт өдөр та бүхэн Монгол нутгийн минь талаар илүү ихийг мэдэхээр энд цугларсанд багийнхаа нэрийн өмнөөс болон хувийн зүгзэсээ баярлаж байгаагаа хэлмээр байна.
Монгол Улс өөрийн гэсэн өвөрмөц түүхтэй, Азид оршдог тал нутгийн орон юм. Энд миний хэлэх гэсэн зүйл бол тал нуттийн Монгол ухааны тухай дэлхий нийт мэдэж, үүнээс суралцаасай гэж хүсч байна.
Учир нь юу гэвэл цөөн хүн амтай Монгол Улсын хувьд олон бэрхшээлийг гэтлэн туулж, хүн ам, соёлын нөлөөгөөр харьцангуй илүү хөршүүдтэйгээ байгаль, цаг ууртаа зохицон амьдрах зайлшгүй шаардлагатай. Өөрөөр хэлбэл, энэ орчинд өөрийн онцлог соёлыг хадгалж, өөрийнхөөрөө оршин тоггноход дасан зохицох, уялдаа, шүтэлцээтэй амьдрахад тал нутгийн Монгол ухаан хэрэгтэй. Иймээс тал нутгаас урган гарсан энэ арга ухааны талаар Та бүхэнд ойлголт өгөхийг зорьсон юм.
Өнөөдөр Монгол Улс соёл, уламжлал, шашин, улс төрийн үзэл баримтлал огтолцох уулзвар дээр оршиж байна. Тухайлбал, барууны улс төрийн үзэл суртал Оросоор дамжин Монголд ирж дорнын соёлд тулж очсон байна. Үүнээс цааш өмнө зүгт дорнын соёлыг харж болох юм. Өмнө зүгт дорнын соёл, сэтгэлгээ Монголд хүрч, Европын нөлөөтэй холилдож улмаар цаашаа Европын соёл, улс төрийн уламжлалтай холилдож байна.
Эндээс коммунизмын жишээг татъя. Монгол Улс дэлхийн хоёр дахь коммунист улс байв. Коммунизмд дорнын санаа байгаагүй, Азийн орнуудаас гараагүй, харин Герман, Англид үүссэн, зүүн Европын Орост хэрэгжүүлсэн барууны зүйл байсан.
Бидний зүгээс харахад коммунизм дорнын санаа биш, Монголд ирсэн баруунаас эхтэй. Гэхдээ энд сонирхолтой нэг зүйл бий. Коммунизм хэдийгээр үр өгөөжгүй, дарангуйллын шинж чанартай тогтолцоо байсан ч Монголд нэвтэрсэн.
Монгол Улс Азийн анхны коммунист улс болж байв. Үүнээс хойш Хятад, зүүн өмнөд Азид тархаж, олон орон коммунист улс болсон. Өөрөөр хэлбэл, энд юуг хэлэх гээд байна вэ гэвэл манай улс зөвхөн уулзвар байгаагүй. Харин Монгол Улс дараагийн зуунд бүс нутгийн хэмжээнд давамгайлах үзэл баримтлалыг тунхаглан зарладаг улс байв. Ардчиллаар жишээ авъя.
Монгол Улс коммунизмаар замнасныхаа дараа ЗХУ-ын дагуул гэгдэх орнууд дундаас анх удаа ардчиллыг жинхэнэ утгаар нь нэвтрүүлсэн улс болж байв. Төв Азидаа парламентын ардчиллыг нэвтрүүлсэн анхны улс. Бусад бүх төв Азийн орнууд Ерөнхийлөгчийн тогтолцоотой болсон байдаг.
Энэ нь Монгол Улс хүн ам цөөтэй хэдий ч үүнээс үл хамаарч, бусад орнуудын улс төрийн үзэл санаанд нөлөө үзүүлж чаддаг том улс билээ.
Дэлхийн түүхийг өөрчилсөн үе Монголд бий
Христийн шашин баруунаас ирж хувиран өөрчлөгддөг бол, зүүнд буддизм болон дао, күнзийн сургаал зэрэг.улс төрийн гүн ухаан, шашны шинжтэй үзэл суртлууд бий. Энэ үзэл санаанууд Монголын газар нутгаас хувиран өөрчлөгдөж байдаг. Мөн Лалын шашин баруунаас үргэлжилж, Монголд хүрээд зогссон. Мөн Буддизм Энэтхэгээс эхлэн Төвдөөр дамжиж Монголд ирсэн түүхтэй.
Товчхондоо, Монгол Улс шинэ үзэл санааг бусад орнуудад түгээдэг, нөлөө бүхий чадавхтай улсын нэг юм.
Ялангуяа 800 жилийн өмнөхийг эргэн сөхвөл, Монгол Улс дэлхийн түүхийг өөрчилж байсан удаатай. Энэ их гүрний үлдээсэн ул мөр орчин үеийн нийгэмд одоог хүртэл нөлөөлсөн хэвээр. Тодруулбал, дипломат халдашгүй эрхийн тухай ойлголт Чингис хааны ордонд үүссэн байдаг.
Уг нь янз бүрийн шашны урсгалыг XIII зууны үед хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэтэл бид өнөөдрийн XXI зуунд шашны мөргөлдөөн үүсгэсэн хэвээр л. Тухайн үед Чингис хаан төрөл бүрийн шашныг ялгаварлан гадуурхахгүй байх бодлого баримталж байсан юм.
Холын хүнээс үг сонс
Энэ бол Монгол ардын цэцэн үг. Бидний багаасаа сонсч, өссөн зүйр үгийн тайлал нь өвөг дээдэс маань философи, амьдрах ухааныг хураангуйлан дамжуулж буй сургаал юм. Үеэс үе дамжин ирсэн энэ ухаан анзаараагүй байхад минь бидний соёл болчихсон. Тал нутгийн амьдралд тулгарах хүндрэл бэрхшээлийг даван туулахад эдгээр сургаалиудый ач тус их. Холын хүний үгийг сонс гэсэн нь нүүдэлчдийн соёл иргэншлийн онцлог үзэл санаа юм. Тиймээс бид хоёр хөршдөө болж буй үйл явдал, үзэл санааг байнга сонсч ирсэн. Хятад бол дао, күнзийн соёлтой улс. Манай өвөг дээдэс үндэсний онцлогийг хадгалах, уусахаас сэргийлэх үүднээс Хятадын цаана байгаа Энэтхэгээс буддын шашин авсан байдаг. XX зуун, ардчиллын хувьд бид хөршүүдээ давж, зүүн Европт болж буй үйл явдлыг ажиглаж эхэлсэн. Ингэснээрээ үндэсний сэтгэлгээнд өөрчлөлт орж, ардчилалд шилжих үйл явцыг эхлүүлсэн. Холын хүний үг, үзэл санааг сонсч, нэвтрүүлэх нь нүүдэлчдийн онцлог, үнэт зүйл билээ.
Талх авахын тулд олон цаг дугаарладаг байлаа
Монгол Улс эдийн засгийн хувьд дардан замыг туулаагүй. 1990 оны эхээр ардчиллын замыг сонгох үед эдийн засгийн тогтолцоо өөрчлөгдөж, иргэдийн сэтгэлгээнд томоохон өөрчлөлт орсон. Талх авахын тулд олон цагаар дугаарлаж зогсдог байв.
Хэдийгээр иргэдийн ходоод дүүрэн байгаагүй ч, ардчиллын мөн чанарыг ойлгож энэ замыг сонгосон юм. Ийм нэгдсэн итгэл үнэмшил нь хүнд үеийг даван туулахад дөхөм болсон.
2007- 2015 оны хугацаанд манай эдийн засаг хурдтай хөгжсөн. Тухайлбал, 2011 онд манай улсын ДНБ 17.5 хувиар өсч, эдийн засгийн өсөлтөөр Катарыг удаалж байв. Ингэснээр Монгол Улс дэлхийн хамгийн хурдтай хөгжиж буй хоёр дахь эдийн засгийн нэг болов.
2000 онд 466 ам.доллартай тэнцэж байсан нэг хүнд ногдох ДНБ- ий хэмжээ 2015 онд 4.300 долларт хүрсэн. Арав гаруй жилийн хугацаанд нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 10 дахин өссөн. Энэ нь эдийн засгийн амжилтын үе байлаа. Үүнийг бид “Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй” гэдэг үгээр тайлбарлаж байна. Цахилдаг гэдэг нь үзэсгэлэнтэй, хөх өнгөтэй цэцгэн өвс. Гэвч цэцэг нь байнга сайхнаараа байдаггүй.
Эдийн засгийн хөгжлийн үед бид өвөг дээдсийнхээ үгийг мартсан. Засгийн газар үр ашиггүй зүйлд мөнгө зарцуулж, үрэлгэн загнасан. Хүнд хэцүү үе ард гарсан, зөвхөн сайн сайхан бидний өмнө байна гэж бодсон.
Гэтэл зах зээлийн эдийн засаг өөрөө хэлбэлздэг. Үрэлгэн бодлогын улмаас эдийн засгийн өсөлтийн хурд саарсан. 2015 онд ДНБ-ий өсөлт 7.8 хувь болсон. Энэ бол 17.5 хувьтай харьцуулахад муу үзүүлэлт. Бид энэ нөхцөлөөсөө гарч, гадаадын компаниудаас хөрөнгө оруулалтыг татахаар ажиллаж байна.
Үүнд Аляскийн компаниудыг ч урьж байна. Бид гадаадын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эрх зүйн орчноо тогтвортой байлгахад анхаарна.
Монгол Улс татварын хувьд ердөө 10 хувийн татвартай. Эдийн засгийн хүнд үед татвараа нэмэх шаардлагатай. Гэхдээ зах зээлээ нээлттэй, чөлөөтэй байлгах, ажил хэргийн шинэ сэдэл гаргахад таатай орчин бүрдүүлэхэд анхаарч байна.
Танилтай хүн талын чинээ
Гадаад бодлогын хувьд бид 1990 оноос хойш • нээлттэй, олон тулгуурт, залгамж чанартай бодлого баримталж ажилласан. Найз нөхдөдөө ойлгомжтой, нээлттэй байхыг хүссэн. Шударга байснаар илүү олон найзтай байх боломжтой гэж үзсэн.
Нууц зорилго агуулаагүй тохиолдолд хүмүүс хамтран ажиллах нь элбэг. Энэ нь Монгол Улсын гадаад бодлогын тулгуур санаа. Танилтай хүн талын чинээ гэж манайхан хэлдэг.
1990 оноос өмнө бид зөвхөн Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн гишүүдтэй харилцдаг байв. Орос- Хятадын зөрчлийн улмаас том хөрш болох Хятад байхгүй мэт тооцож, харилцдаггүй байв.
1960 оноос эхлэн огт харилцахаа больсон. Худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын харилцаа холбоо тасрав. Хятад бол өмнөд зүгт орших дайсан гэж үздэг байсан . Бид зөвхөн цэрэг армиа базааж, дайнд бэлтгэж байв. Ийм байдал 1990 он хүртэл үргэлжилсэн. 1990 оноос эхлэн бид олон зууны үнэт зүйлдээ тулгуурлан гадаад бодлогоо бие дааж тодорхойлсон.
Цөөн найзтай байх, салган хуваах бодлогын нэг хэсэг байхаас татгалзаж аль болох олон найзтай болохоор шийдэв.
Энэ ч Монгол Улсад их нэмэртэй байсан. Бид хоёр хөрштэйгөө тэнцвэртэй харилцах бодпого баримталдаг. Тэдэнтэй адилхан харилцаж, хоёулантай нь тодорхой хэмжээнд харилцдаг. Гуравдагч хөршийн тухай ойлголтыг бид дэвшүүлсэн. Ялангуяа технологийн дэвшил гуравдагч хөршийн тухай ойлголтыг илүү бодитой болгож байна. Бид 188 улс болон Ватикан, Европын холбоотой дипломат харилцаа тогтоосон. Мөн нийт 45 элчин сайдын яам, консулын газартай. Монголд очихыг хүссэн хүнд виз авах боломжтой олон газар бий. Миний хувьд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалыг хашиж байсан бөгөөд Монгол Улсын хоёр Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан. Тиймээс ажил үүргийн хувиар визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудал дээр биечлэн оролцож байсан.
Эрийн гурван наадамтай
Манай улс үндэсний баяр наадамтай. Наадмын өдрүүдэд жуулчдын тоо эрс нэмэгддэг. Энэ үеэр бөх барилдаж, морь уралдуулж, сур харвадаг. Энэ уламжлал бол Чингис хааны үеэс улбаатай. Үүнээс хойш бид уламжлалаа хадгалж, наадам болгон тэмдэглэж ирсэн. Гурван сая хүнтэй Монгол Улсын хувьд нэг хүнд ногдох олимп, дэлхийн аваргын шагналт тамирчдын тоогоор тэргүүлдэг. Ялангуяа жүдо, бокс, байт харвааны төрөлд ихээхэн амжилт үзүүлдэг. Монголынхоо спортын талаар Азийн нийгэмлэгийн дэд дарга Жэми Мэттлтэй нэг удаа ярилцаж байв. Тэрбээр АНУ-ын тамирчдын авах медаль, спортын төрлийн тухай ярьж байгаад, манай улсын тамирчид ямар спортоор амжилт гаргадаг талаар асуув.
Гэнэтийн асуулт байсан болохоор би бага зэрэг бодож байгаад, “хамрын цус гаргаж, тархи доргидог спортод манайхан илүү сайн” гэж хэлж билээ. Тэрбээр та бүхний нэгэн адилаар хариултыг инээж хүлээжавсан. Үүний дараахан над руу захидал бичээд “чи зөв хэлсэн байна. Танай жүдо, бокс, байт харвааны тамирчид алтан медаль авсан байна" гэж билээ. Аляскийн удирдлагуудтай уулзахдаа хөндөж тавьсан асуудал бол солилцоогоор дасгалжуулагч илгээх. Үүнд, жүдогийн дасгалжуулагчид байж болно. Дэлхийн тавцанд өрсөлдөхүйц мэргэжилтэн бэлдсэн салбар бага боловч жүдогийн хувьд дэлхийд үнэлэгдсэн дасгалжуулагч нар олон бий.
Энд богино хугацаагаар хүрэлцэн ирж сургуулийн хүүхдүүдэд жүдогийн техникийн талаар танилцуулж болно. Ингэснээр тэд тулааны урлагийг сонирхож, гүн ухааныг судалж болох юм.
Жүдо бол зөвхөн талбайд өрсөлдөгчөө унагах биш бөгөөд энэ нь хүндлэл, хүрээлэн буй орчноо ойлгох, эцэст нь хамтын ажиллагаатай холбоотой. Японоос үүсэлтэй
энэ спорт хүрээлэн буй орчноо хүндлэх гүн ухааны агуулгатай. Жүдо Монголын соёлтой ихээхэн нийцдэг бөгөөд америк, аляскийн хүүхдүүдэд хэрэгтэй. Дэлхийд ховордсон амьтдыг Монголоос харж болно. Мөн Байгаль орчныг хамгаалах чиглэлд бид хамтран ажиллах боломжтой.
Үүнд, эрийн гурван наадам, эко-аялал жуулчлалын чиглэлээр жуулчдыг авчрах боломжтой. Аялал жуулчлалын салбар дахь боломжоо бид бүрэн ашиглаагүй. Энэ салбар ДНБ-ий 1.6 хувийг шууд бүрдүүлдэг.
Ажпын байрны хувьд 1.4 хувийг эзэлж байна. Энэ тоог өсгөх боломж их бий. Ингэхийн тулд Монгол Улсын Засгийн газар энэ тал дээр хүчин чармайлт гаргаж, илүү сайн бодлого боловсруулах шаардлагатай байгаа.
Зочдын экспорт 200 сая доллар, хөрөнгө оруулт 600 сая доллартай тэнцдэг. Хөрөнгө оруулалт нийт хөрөнгө оруулалтын 12.9 хувьтай тэнцэж байгаа нь сайн үзүүлэлт. Биологийн төрөл зүйлийн хувьд өөр газарт байхгүй олон төрлийн амьтан, ургамлаар баялаг. Үүгээрээ гадаадын жуулчдыг татаж болох юм. Энд цасны ирвэс, тахь зэрэг нь нэн ховордсон амьтад байна. Тахь 1960-аад онд устаж үгүй болсныг бид одоо дахин суурьшуулсан. Украин, Австри, Чех зэрэг Европын орнуудын амьтны хүрээлэнд байсныг эргүүлж авчирсан. Энэ бол гадаадынхны анхаарлыг татахуйц байгаль орчны төсөл юм.
Аляскийн хувьд энэ их сонин. Хүмүүс ихэвчлэн урсус арктос буюу баавгай ойд амьдардаг амьтан гэж үздэг.
Мазаалай бол говьд амьдардаг баавгай. Энэ амьтан бүтэн өвсөн тэжээлтэй. Саяхны нэг судалгаагаар мазаалай дэд ангиллын баавгай болохыг тогтоосон. Үүнээс гадна олон хүн хулсны баавгайн талаар ярилцдаг.
Гэтэл хулсны баавгай тоогоороо мазаалайгаас бараг 1000 дахин их. Гэтэл энэ амьтан устах гэж байна. Энэ бол биологийн төрөл зүйлийн асуудал, бидний нийтийн өв. Ийм учраас Апяскийн захиргаатай уулзахдаа энэ ажилд оролцохыг хүссэн. Ингэснээрээ цаашдаа мазаалайг аврах ажлыг зохион байгуулж болно.
Монгол мал сүргээр баян орон
Монголчууд голдуу таван хошуу мал малладаг. Адуу, үхэр, тэмээ, хонь, ямаа. 70 сая малтай. Хүн амын тооноосоо 20 дахин илүү. Үндсэн хуулиараа малаа хамгаалж өсгөдөг.
Үндсэн хуульд мал сүрэг төрийн хамгаалалтад байна гэсэн заалттай. Энэ нь нүүдлийн соёлоо хамгаалж байгаа гэсэн үг юм.
Монгол Улс хэдий аж үйлдвэржих боломжтой ч нүүдлийн соёлоо хамгаалах зорилгоор Монгол соёлоо хадгалж чаддаг. Үндсэнхуулийндээрхзаалт нь үндэсний онцлогоо хамгаалах чигийгтодорхойлдог юм. Үүнийг бид Үндэсний аюулгүй байдлын асуудал ч гэж үздэг. Мал сүрэг эдийн засгийн өсөлт авчирдаг. Бид мал сүргээр баян.
Уругвайн Гадаад харилцааны сайдтай хийсэн уулзалтаа санаж байна. Тэрбээр бид үхрийн махны томоохон экспортлогч. Хэдэн сая малтайг нь асуухад 12 сая гэсэн. Тэр жилд манай улс цаг уурын хүнд нөхцөлөөс үүдээд 11 орчим сая малаа алдаад байсан юм. Тэгээд ч цаана нь олон сая мал үлдсэн.
Бид 70 сая малаа ашиглаад томоохон нийлүүлэгч болох боломжтой. Энэ бол хөгжлийн бас нэгэн гарц. Мэдээж арьс, ширний үйлдвэрлэл хөгжүүлж болно.
“Аавын бийд хүнтэй танилц, агтны бийд газар үз” гэсэн зүйр үг бий. Үүнд дахин нэг газраа байхгүйгээр газар үзэж, нүд тайлах тухай ярьж буй нь нүүдэлчдийн сэтгэлгээтэй холбоотой. Монгол Улс ноолуурын нийлүүлэлтээрээ дэлхийд хоёрдугаарт ордог. Ноолуурын хувьд Монгол Улс дэлхийн зах зээлд нь нөлөөлдөг томоохон тоглогч. Ноолуур бол эдийн засгийн хөгжил авчрах боломжтой салбаруудын нэг. Аляскт ноолууран бүтээгдэхүүний борлуулалт сайн байх болов уу. Мал дагавал ам тостоно гэсэн зүйр үг байна. Мал маллах нь маш хүнд ажил. Малчид өглөөний таван цагт босдог. Ялангуяа мал төллөх цагаар тэд бараг унтдаггүй.
Дээдэх нь суудлаа олохгүй бол, доодос нь гүйдлээ олохгүй
Эдийн засгийн хямрал бол эдийн засгийн асуудал биш. Энэ нь улстөрчдийн хоорондын зөрчил, сөргөлдөөнөөс үүддэг. Түүнчлэн Монголын улс төрд том компани, далд ашиг сонирхол оролцож, бохирдуулах нь бий.
Засаглалын алдаанаас үүдэж эдийн засгийн асуудал үүссэн. Үүнийг бид засах хэрэгтэй бөгөөд өвөг дээдсээс уламжлан ирсэн үгийг мартсантай холбоотой.
Нэг танхимтай, парламент нь 76 гишүүнтэй, дөрвөн жилийн хугацаатай сонгодог. Хамгийн сүүлд 2016 онд сонгууль болсон. Одоогийн парламөнтад гол хоёр намаасгадна, нэгбиөдаагч, нэг жижиг намын төлөөлөл бий. Бидэнд ардчиллын үнэт зүйлийг дэмжсэн зүйр үг бий. Тодруулбал, “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй" гэж үздэг.
Аливаа зүйлийг зөвөөр хийвэл үр дүн нь зөв байх болно. Ялангуяа манай нам засгийн эрхийг барьж буй энэ үед энэхүү үгийг мартах учиргүй. Хамгийн сүүлд онцлон хэлэх зүйл бол талын ухаан юм. Би өөрийн соёлын тухай, өвөг дээдэс минь бидэнд юу өвлүүлэн үлдээсэн талаар ярилаа. Энэ арга ухаан бүх соёлд бий. Өдөр тутмын амьдралдаа анхаараад энэ арга ухааныг мартах гээд байдаг. Энгийн болохоор нь чухал биш ойлгодог. Үнэндээ зүйр үгэнд хураангуйлан нууцлагдсан нарийн ухаан байдаг.
Өнөөдрийн амьдрал хэдий адармаатай мэт боловч энэхүү ардын үгэнд шийдвэрлэх арга зам агуулж байдаг. Дэлхий ертөнц хэлбэрээр өөр байж болох ч өөрөө өөрийн гэсэн ухаантай бөгөөд хүн бидний суурь үнэлэмж адилхан билээ.