
Энэ сард 4,9-өөр төгссөн автомашины жолооч татвараа төлнө
НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”- ын дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг улсын дугаарын сүүлийн орноос хамаарч нэгээс тавдугаар сарын хооронд хураана.
Тухайлбал, улсын дугаар нь 1, 6-аар төгссөн бол нэгдүгээр сард, 2, 7-оор төгссөн бол хоёрдугаар сард татвар төлөх юм. Харин 3, 8-аар төгссөн бол гуравдугаар сард, 4,9-өөр төгссөн бол дөрөвдүгээр сард, 5 болон 0-ээр төгссөн бол тавдугаар сард татвар төлнө.
Нийслэлийн есөн дүүргийн авто тээврийн оношилгооны төвүүд Даваа-Баасан гарагт 08.30-17.30 цагийн хороонд ажиллаж, тээврийн хэрэгслийг үзлэг, оношлогоонд оруулж, татвар хурааж байна. ТЕГ-аас автомашин болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийг тогтсон хугацаанд очиж тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоонд хамарч, татвараа төлөхийг уриалав.